Гадаад мэдээДЭЛХИЙ

Газар хөдлөлтөөс болоод Туркийн сонгууль хойшилж магадгүй

Кахраманмараш мужийг нэрвэсэн хүчтэй газар хөдлөлтийн гамшгаас болоод Турк улс энэ жил сонгуулиа товлосон цагтаа явуулж чадахгүй байж магадгүй талаар хэвлэлүүд мэдээлж байна. Тус улс ирэх тавдугаар сарын 14-нд Парламентын сонгуулиа зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Эрх баригч Шударга ёс, хөгжлийн намаас энэ асуудлаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй ч ийм мэдээлэл гараад буй юм.

Турк, Сирийн нутаг дамнасан газар хөдөлийн улмаас амиа алдсан хүний тоо 33,000-аас давсан бол гэмтэж бэртэгсдийн тоо 100,000-д дөхжээ.

Эдийн засгаар дагнадаг олон улсын байгууллагууд гамшгаас болж энэ жил Турк улсын ДНБ хоёр хувиар буурна гэсэн таамаг дэвшүүлж байгаа юм.

"Шударга ёс хөгжлийн намын зөвлөлд одоогоор ийм асуудал яригдаагүй. Өөрөөр хэлбэл, тавдугаар сарын сонгуулийг цуцлах асуудал байхгүй. Гэхдээ хугацаандаа явагдах боломж багасаж байна" гэж эрх баригч намын өндөр тушаалтан хэлсэн байна.

Эрх баригч нам ийнхүү сонгууль хойшлуулах асуудлыг үгүйсгэсэн ч сөрөг хүчин Ардын бүгд найрамдах нам ""Р.Т.Эрдоган сонгуулийг дор хаяж нэг жилээр сунгах саналыг удахгүй оруулна" гэсэн яриа гарчээ.

Туркийн үндсэн хуулиар бол зөвхөн дайн болсон тохиолдолд л сонгууль хойшлуулах ёстой. Тодруулбал, 78 дугаар зүйлд "Дайны үед сонгуулийг нэг жилээр хойшлуулж болно" гэж заасан байдаг аж. Гэхдээ зарим намууд Сонгуулийн төв комисс шийдвэр гаргаж, гамшгийн үед сонгууль хойшлуулах боломжтой гэж буй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button