Нас барсан иргэний тэтгэврийн зээлийг төр төлөх үү
-Төр төлөхгүй байсан ч "Нэрийн дансны мөнгөжүүлсэн орлого"-оос төлөхөөр зохицуулах боломжтой-
Засгийн газраас боловсруулсан Нийгмийн даатгалын тухай багц хуулийн төсөл УИХ-д өргөн баригдаж, Хаврын чуулганаар хэлэлцэгдэх гэж буй билээ. Энэхүү хуулийн төслийг дагалдах хуулийн төслүүд дунд Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай гэж байсан нь анхаарал татлаа.
Дотроо “4.1.Энэ хуулийн үйлчлэлд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй энэ хуулийн 3.1.2-т заасан Монгол Улсын иргэн хамаарна” гэх тов тодорхой заалттай /Нэг удаа хэрэгжих агуулга/, ҮАБЗ-ийн “Зээлтэй иргэдийн төлбөрийг нэг удаа төлөөд цаашид тэтгэврийн зээл олгохыг бүрмөсөн хориглох” /Дахиад л нэг удаагийн гэх агуулга/ зөвлөмжөөр батлагдсан хэр нь одоо болтол хүчингүй болоогүй, Нийгмийн даатгалын шинэчилсэн найруулгын төсөлд орсон орсон нэр томъёоны өөрчлөлтийг тусгуулаад байж байгаа нь үнэхээр сонирхол татахгүй байхын аргагүй.
Энд хоёр гаргалгаа байна. Эхнийх нь, эрх баригчид “Салхит” 2.0 ажиллагаа хийх. Тэр тохиолдолд бэлэн хуулиа огноог нь өөрчлөөд хэрэглэж болно. Хоёр дахь нь “Эрдэнэс Монгол” компанид эзэмшиж буй хувьцаа болон түүний ногдол ашгийг эргэлтэд оруулах бололцоог хадгалах явдал юм.
Тэгэхээр энэ хууль хүчинтэй ч хэрэгжих эсэх нь эрх баригчдын хүсэл зоригоос хамаарах нь. Харин тэтгэврийн зээлтэй холбоотой, батлагдвал тууштай хэрэгжих өөр нэг хууль Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оржээ. Тэр нь УИХ-ын гишүүн Ц.Тувааны жилийн өмнө санаачилж өргөн барьсан Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээл чөлөөлөх тухай” хуулийн төсөл.
Одоогийн хуувьд энэ асуудлыг тусгайлан зохицуулсан заалт байхгүй, банкууд үзэмжээрээ зээл олгоод, төлж барагдуулаагүй байхдаа нас барвал төрөөс өгдөг нэг удаагийн тэтгэмжийг суутгаж, үлдвэл ар гэрийнхэн нь төлөх байдлаар явж буй.
Өөрөөр хэлбэл, ҮАБЗ-өөс гарсан зөвлөмж хэрэгжээгүй. Энэ асуудлыг тодорхой болгох шаардлага бий.
УИХ-д өргөн баригдаад буй Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлд /27, 28, 29 дүгээр зүйл/ иргэн НДС-д төлсөн шимтгэлийнхээ тодорхой хэсгийг ашиглах, өвлүүлэх хууль эрхзүйн боломж бүрдэж байгаа. Тэгэхээр зээлээ төлж амжилгүй нас барсан иргэний зээлийг төр төлөхгүй ч гэсэн, тухайн иргэний нэрийн дансан дахь мөнгөжүүлсэн орлогоос хаахаар зохицуулалт хийх боломж харагдана.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үхэхээсээ өмнө зээл аваад байг уу.
Амжиж зээл авах ёстой болж бна