Гадаад мэдээДЭЛХИЙ

Гаднын хэвлэлд: Монгол аялал жуулчлалаар дамжуулан эдийн засгаа хөгжүүлнэ

Шиньхуа агентлагийн мэдээлсэн нийтлэлийг орчуулан хүргэе
Хятад улс хилээ нээсний дараа Монгол Улсын аялал жуулчлалын салбар сэргэнэ гэх хүлээлттэй байна.

Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр Шиньхуа агентлагт өгсөн ярилцлагад "Хятад бол Монголын аялал жуулчлалын салбарын гол зах зээл. Олон жилийн турш хятад жуулчдын тоо манайд ирсэн жуулчдын тоогоор нэгдүгээрт жагсдаг" гэжээ.

Аялал жуулчлалын салбар нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарын цаашдын хөгжилд стратегийн чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. Монгол Улсын Засгийн газраас халдварт өвчинд нэрвэгдсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

Азийн улс орнууд энэ жил багадаа нэг орчим сая гадаадын жуулчдыг татаж, нэг тэрбум ам.долларын орлого олох зорилт тавьжээ.

Засгийн газар болон аялал жуулчлалын бизнес эрхлэгчид гадаадын жуулчдыг, ялангуяа БНХАу-аас ирэх жуулчдыг хүлээн авахын тулд үйлчилгээ, бүтээгдэхүүн, өрсөлдөх чадвараа сайжруулахаар зорьж байна.

Монголын "Pocket Travel" агентлагийн захирал П.Жаргал "Бид ойрын жилүүдэд Хятадаас олон жуулчин татахын тулд маркетингийн менежментийн стратегиа сайжруулж байна. Хятадын олон жуулчин манай орны нүүдэлчин ахуй, онгон дагшин байгаль, үзэсгэлэнт газруудтай танилцах аялал захиалж байна" гэлээ.

Хятадын жуулчдыг татахын тулд менежментээ сайжруулах арга замыг судлах зөвлөлийг саяхан байгуулсан байна. Хоёр орны аялал жуулчлалын форумыг жил бүр зохион байгуулах саналыг тус зөвлөлөөс гаргасан гэдгийг онцоллоо.

Монгол Улс 2019 онд нийт 577,300 орчим гадаадын жуулчин хүлээн авч, түүхэн дээд амжилт үзүүлж байсан талаар тус улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлсэн. Тухайн үед гадаад жуулчдын 30 гаруй хувь нь хятадууд байсан юм.

Монгол Улс 2023-2025 оныг "Монголд тавтай морил" уриан дор "Монголд зочлох жил" болгон зарлаж, аялал жуулчлалаар дамжуулан эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлнэ гэж найдаж байна.

Н.АННА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН

МОНГОЛ ХУДЛАА ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button