Нийгэм мэдээ

Фэйсбүүктээ пост бичсэн ажилтнаа Засаг дарга шийтгэснийг шүүх үндэслэлгүй гэж үзжээ

Сумын цэцэрлэгийн эрхлэгч иргэн Б.Ч нь өөрийн фэйсбүүк хуудсаар “Уучлаарай хүмүүс, ээ би жаахан сошиалаар явмаар санагдаад, уур хүрээд бухимдаад байна аа. Өчүүхэн алслагдмал жаахан сум нам энэ тэр гэж ийм байдалд орчих гэж дээ... Налигнасан нь хожиж нам гүм байсан нь хохирдог болсон цаг уу, гайхаад л байх юм. Сумын шийдвэр гаргах түвшний нөхдүүд бидний, миний үйл ажиллагааг дэмждэггүй нь сонин хачин аа" гэх агуулга бүхий мэдээллийг цацсан.

Үүнтэй холбогдуулж цахимд дурдсан агуулга мөн чанар нь төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтанд тавигдах шаардлагад нийцэхгүй, төрийн болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн, ямар ч нотлох баримтгүйгээр сошиал орчинд жиргэсэн гэж ажил олгогчоос түүнд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
           
Шүүхээс Б.Ч нь иргэн  хүний тухайд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй. Гэхдээ төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтны тухайд төрийн албаны үйл ажиллагаанд баримтлах үзэл бодол, зан суртахуун, үг, үйлдлээрээ Үндсэн хууль бусад хуулиар баталгаажуулсан хууль ёсыг эрхэмлэн дээдлэх нийтлэг ёс зүйн хэм хэмжээ сахих үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн тухайд төрийн албаны нэр хүндийг ямагт дээдэлж, удирдлагадаа байгаа албан хаагчдын өмнө нэр хүнд, ажил хэргийн үлгэр жишээг үзүүлэх гэж заасан төрийн албан хаагчид тавих ёс зүйн шаардлагыг зөрчин төрийн албаны нэр хүндэд харшлах үйлдлийг хийсэн гэж үзэхээргүй байна.  

Мөн төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт  тогтоох эрхгүй, Б.Ч-ийн өөрийн фэйсбүүк хаяг дээр бичсэн нийтлэл нь үзэл бодлоо илэрхийлсэн болохоос төр, засгийн бодлоготой асуудлыг нийтлээгүй, төрийн албаны нэр хүндэд харшилсан үйлдэл хийгээгүй гэж дүгнэв.

Иймд Б.Ч-гийн өөрийн фэйсбүүк хаягт нийтэлсэн сэтгэгдэлд сумын Засаг даргаас хяналт тавьж, сануулах шийтгэл ногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Тойм бэлтгэсэн:  Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Орос Хятад зэрэг дарангуйлал тогтсон улсууд олон нийтийн сошиал мэдээлэл түүнийг нь хянаж иргэдээ хянадаг шийтгэдэг хуультай манайх эдгээр улсын араас орвол Орос шиг дарангуйлалтай ардчилалгүй улс болно

бат
бат

зөв

Холбоотой мэдээ

Back to top button