Нийгэм мэдээ

Түймэрт хохирсон Х.Цогтсүмбэрийн гэр бүл: Огт танихгүй хүн маргааш 10 сая төгрөг аваачиж өгье гэсэн

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд энэ сарын 08-нд гарсан түймэр хоёр аймгийн гурван сумын нутаг дэвсгэрийг хамарч ихээхэн хохирол учруулаад байна.

Халхгол сумын тухайд малчдын өвөлжөө, гэр орон, мал хуй эд зүйлс түймэрт ихээхэн өртсөн. Тэдний нэг бол Х.Цогтсүмбэрийнх. Гэрийн эзэн 300 толгой хонь, ямаа, гурван гэр, нэг машин түймэрт өртлөө хэмээн ярьж, уйлж байсан. Юунд ч давагдашгүй гэнэтийн энэ гамшигт өртсөн малчдад туслах аянг ард түмэн эхлүүлээд байгаа. Бид Х.Цогтсүмбэрийн гэр бүлтэй холбогдож, нөхцөл байдлыг тодрууллаа.

-Та хэд ямархуу байна даа?

-Сумаас 30 км зайтай газар төвхнөх шинжтэй байна. Хүүгийн маань үхрийг нь хариулдаг компани нэг гэр, нутгийн ах дүүс, хамаатан саднууд зуух тогоо, хөнжил гудас, хоол унд хангалттай өглөө. Олны дэмжлэгээр болж байна. Өдөржин ийш тийшээ тарсан хэдэн малаа цуглуулаад сая л энэ гэртээ орж ирж, хоол цай хийж идэх гэж байна.

-Танайх хэдэн хүүхэдтэй вэ. Түймэр гарах үед та хаана байсан бэ?

-Манайх дөрвөн хүүхэдтэй. Нэг нь оюутан, хоёр нь аймагт дунд сургуульд сурдаг. Түймэр гарах үеэр нөхөр бид хоёр том хүүтэйгээ байлаа. Би худаг дээр айлынхаа хүмүүстэй, хүү, нөхөр хоёр тус тусдаа малынхаа араас явсан.

-Хэдий хэр хохирол амссан бэ?

-Өвөлжөөндөө байсан болохоор хамаг юмаа л галд алдчихлаа. Хүүгийн нэг, манай өөрийн хоёр гэр, нэг жижиг машин, хашаа саравч гээд юм үлдсэнгүй ээ. Манайх 500 гаруй хонь, ямаатай байсны дийлэнх нь өртлөө. Хургалсан хонь задгай явсан тулдаа хэд нь үлдлээ. Бид гурав өмссөн хувцастайгаа л хоцорлоо. Түймэр аюултай юм байна. Манай хажуу талын дүүгийн 180 үхэр шатчихсан. Харин гэр нь үлдсэн. Ихэнх айлууд гэр орон, хашаа саравч, малаа алдлаа. Одоо бид нар түймэрт өртөөгүй хэсэг цоорхой газар ирээд байна. Цурам дотор зөндөө айлууд үлдсэн.

-Нөхрийн тань бичлэгийг үзээд олон хүн туслахыг хүсч байна. Та нартай холбогдож байна уу?

-Түмний буян их юмаа. Олон хүн бидэнд тусалж байна. Огт танихгүй Өвөр Монгол хүн туслая гээд ярьсан. Бас нэг танихгүй хүн 10 сая төгрөг аваад маргааш очьё өгье гэж байна. Бүгд л наана, цаана гээд монголчуудынхаа тусч сайхан сэтгэлийг биеэр мэдэрч байна. Хүний юм зүгээр аваад суухад сэтгэлд хэцүү юмаа.

-Ярилцсанд баярлалаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хонь бүрэн, чоно цатгалан Зоч
Хонь бүрэн, чоно цатгалан Зоч

Түймэр хүртэл ардчиллаас болж асч гэнэ дээ, арай ч дэндүү мунхаглан улс төржиж бна бус уу ?!

Зочин
Зочин

Ёстой харамсалтай юм аа. Энэ ардчилал хүний эрх гэж дэмий солиорч тамхи хаа сайгүй татаж цогтой ишээ хаа сайгүй хаялж байдаг хариуцлагагүй байдлаасаа салах хэрэгтэй.

Зочин
Зочин

Наяд наядаар нь цөлөмсөн хулгайяуудын хөрөнгийг нь хурааж гамшигт нэрвэгдсэн хөөрхий малчидад тарааж өгөх хэрэгтэй

Зочин
Зочин

Үнэхээр харамсалтай явдал болжээ. Бичлэгийг үзээд нулимс дусах биш урсаж байлаа. Хүний алтан амь эрсдээгүй, эрүүл мэндээрээ хохироогүйгүй нь аштай юу. Сэтгэлийн хаттай байгаарай, дулаан байгаарай, хоолоо сайн идээрэй, нойроо сайн аваарай. Олны дэм оломгүй далай гэдэг. Сайхан сэтгэлтэй Монгол ахан дүүсийнхээ тус дэмээр өдөө дээшээ өсөн дэвжинээ. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Холбоотой мэдээ

Back to top button