Нийгэм мэдээ
Үндэсний их баяр наадмын концертийн найруулагчийг шалгаруулж, шагнана

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн концертын зохиолын найруулга, найруулагчийг шалгаруулах уралдааныг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас зарлажээ. Үндэсний их баяр наадмын урлаг, соёлын арга хэмжээг зохион байгуулах салбар хорооноос байгуулсан дэд хороо уралдааныг дүгнэж, олон нийтэд мэдээлнэ.
Шалгарсан бүтээлийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурлаар хэлэлцүүлж, наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн концертын найруулагч, зохиолын найруулгаар сонгох эсэх шийдвэрийг гаргах бөгөөд бүтээлүүдийг 1-3 байр эзлүүлж, 10-20 сая төгрөгөөр шагнана.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж танилцана уу.
Б.БАЯРТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ингэж уралдаан зарлаж татвар төлөгчдийн мөнгө үрэх ёстой юм байх даа. Төрийн нэрийн өмнөөс олон түмэнд үйлчилгээ үзүүлдэг, төрөөс зардал, цалин мөнгөө авдаг соёл урлагийн байгууллагагүй болчихсон юм уу?