Нийгэм мэдээ
Дээд лиг: "Эрдэнэтийн уурхайчид" дээд амжилт тогтоож, аваргаллаа

Сагсан бөмбөгийн Үндэсний эрэгтэй Дэд лигийн тэмцээнд "Эрдэнэтийн уурхайчид" баг түрүүүллээ.
Өнөөдөр тус тэмцээний плей-офф финалын шатны тоглолт болсон бөгөөд "Эрдэнэтийн уурхайчид", "Тэнүүн өлзий метал" баг учраа таарсан юм. Энэ удаад "Эрдэнэтийн уурхайчид" 88:85 харьцаагаар хожсон байна. Нийт цувралын хүрээнд 4:0 харьцаагаар ялалт байгуулсан гэсэн үг бөгөөд улмаар энэ баг анх удаа Дээд лигийн аварга боллоо.
"Эрдэнэтийн уурхайчид" баг ноднин байгуулагдсан. Харин тэр жилдээ "Хасын хүлэгүүд" багт хожигдож байсан юм. Тэдний энэ жилийн ялалт плей-оффт нэг ч хожигдолгүй түрүүлсэн шинэ амжилтыг тогтоожээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.