Нийгэм мэдээ

Үнсээ ил асгаснаас 200 га газар шатаажээ

Товч агуулга: Үнсээ ил задгай асгаснаас түймэр дэгдэж, 200 га талбай шатаажээ.

Цагдаагийн байгууллагад 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цаг 18 минутад Сэлэнгэ аймгийн Жавхлант сум, Ханангийн энгэр гэх газарт “Тал хээрийн түймэр гарсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тус газарт оршин суух хаягтай 41 настай, эрэгтэй “М” гэгч нь ил задгай үнс асгасны улмаас гал алдаж 200 га орчим талбайг хамарсан түймэр гарсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Тус түймрийг орон нутгаас 19 иргэн, цагдаагийн газраас 2 алба хаагч 2 тээврийн хэрэгсэлтэй ажиллан унтраасан байна. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button