Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Олон улсын сансрын станцыг 2030 он хүртэл ашиглахаар болжээ

НАСА-гаас Олон улсын сансрын станцын төсөлд оролцогч бүх улс орон тойрог замын цогцолборыг 2024 оноос хойш үргэлжлүүлэн ашиглахаар болсон талаар мэдээллэв.

Ингэхдээ АНУ, Япон, Канад болон Европын сансрын агентлаг 2030 он хүртэл ашиглах аж. ОХУ 2028 он хүртэл ашиглах юм байна.

Олон улсын сансрын станцын төсөлд Орос, АНУ, Хятад, Япон болон Европын сансрын агентлагийн гишүүн

  • Бельги
  • Дани
  • Франц
  • Герман
  • Итали
  • Нидерланд
  • Норвеги
  • Испани
  • Швед
  • Швейцарь зэрэг 10 орон хамтарч ажилладаг юм.

Уг станцад 1998 оноос хойш нийт 20 улсын 266 сансрын нисэгчийг хүлээн авчээ.

Олон улсын сансрын станц 1998 оны арваннэгдүгээр сарын 20-ноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Тус станц 435 тонн жинтэй. Харин сансрын хөлөг залгасан үед 470 тоннд хүрдэг ажээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button