Д.Одбаярыг явуулахаар ҮХЦ-ийн нэг гишүүний орон тоо зарлажээ

Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбатын гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаадугаар сарын 09-нд дууссан. Түүнийг УДШ-ээс санал болгосноор 2017.06.09-ҮХЦ-ийн гишүүнээр дахин томилж байв. Хоёр жилийн дараа буюу 2019.12.02-ны өдөр ҮХЦ-ийн даргаар сонгогдсон. Харин тэтгэвэрт гарах нас нь өнгөрөөд буй.
ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярын бүрэн эрхийн хугацаа 2022 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр дууссан. Тэрбээр 2016.11.17-нд тухайн үед УИХ-ын дарга М.Энхболдын санал болгосноор УИХ-аас нэр дэвшүүлэн томилж байсан билээ. Эл хугацаа даруй зургаан сар өнгөрч байхад суулгаж, шийдвэр гаргуулсаар байгаа юм.
Тэгвэл УДШ-ээс Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материалыг хүлээн авах зар гаргасан байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх бэлтгэл ажлын хүрээнд Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авна.
Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилохоор Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 1-д тус тус заасны дагуу Улсын дээд шүүхээс санал болгох Үндсэн хуулийн цэцийн гишүүний НЭГ ОРОН ТООНД хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэрээ дэвшүүлэхийг урьж байна.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгийн 7.11-д заасны дагуу 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн нийт шүүгчийн хуралдаанаас олонхын санал аваагүй нэр дэвшигчийг дахин бүртгэхгүй.
Нэр дэвшигчийн материалыг 2023 оны зургаадугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд, ажлын цагаар биечлэн, эсхүл шуудангийн илгээмжээр болон [email protected] и-мэйл цахим шуудангаар (PDF форматаар) хүлээн авна.
Нэр дэвшигч дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:
- Нэр дэвших тухай хүсэлт (гарын үсэг зурсан байх);
- Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 600 дугаар тогтоолоор баталсан);
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
- Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эсхүл ажил эрхлэлтийн талаарх нийгмийн даатгалын лавлагааны эх хувь;
- Хууль зүйн өндөр мэргэшилтэйгээ тодорхойлсон холбогдох баримт.
Шаардлага хангасан нэр дэвших хүсэлт, ирүүлсэн материалыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж, олонхын санал авсан нэр дэвшигчийн нэрийг Улсын Их Хуралд хүргүүлнэ.
Нийт нэр дэвшигч болон Улсын дээд шүүхээс олонхын санал авсан нэр дэвшигчийг олон нийтэд цаг тухайд нь мэдээлэх бөгөөд олонхын санал аваагүй нэр дэвшигчийн талаар тайлбар гаргахгүй, нэр дэвшигчийн ирүүлсэн материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.
Эх сурвалж: Улсын Дээд шүүхийн Тамгын газар











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
гудамжинд гарах учраас өөрсдөө явах дургуй байна даа. гэртээ хэвтэж амрах сайхан шүү
дэлхийн шившиг Өгзөгбаяр арай л удаан цэцийг бузарлалаадаа. Одоо хэнд ч хэрэггүй нэр нүүрээ барсан хүндээ
Өгзөгдсөн он жилүүд гэсэн ном бичиж байгаа гэсэн байх шүү.
Хөөе сэтгүүлчээ зөв сэтгээчээ. Наана чинь одбаярыг биш чинбатыг явуулах учраас УДШ нэр дэвшигчээ тодруулах гэж байгаа бололтой. Харин Одбаярыг явуулах УИХ-ын Тамгын газар нэр дэвшигчийг тодруулах байх шүү. Яагаад гэвэл Чинбатыг УДШ санал болгож томилуулсан харин Өгзөгбаярыг УИХ санал болгож томилуулсан.
Bas naaduulaadaas chini gadna uur xuuliin ded said baisniig yavuul.
Өгзгөн дээр нь өшиглөөд далд оруулаач
ҮХЦ хулгайч луйварчдын толгой хорогддог газар. Чонооор хонио мануулахын үлгэр. Энэ нь хэн нэгэн, хэсэг бүлэглэлд хэрэгтэй болоод л тэр байхдаа
Бөгс bye bye
Дээд шүүх сонгон шалгаруулалт зарласан бол Чинбат гэх өвөө л явах юм байна даа сэтгүүлчээ. Хэрвээ Өгзөгбаяр явах бол их хурлын дарга сонгон шалгаруулалт зарлах ёстой.
Наад архичин, шалиг амьтан чинь цэцэд байсаар л байсан юм уу.
teneg novsh zailahgvi ochnoon udlaa
deed shvvh zov shiidver gargajee arai l udlaa buzar teneg hog
Бүрэн бүрэлдэхүүнээр нь буулгавал таарна. Өөдгүй хүмүүсийн хоргодох байр шиг л албан тушаал байх юм.
Цаана нь улаан гитадууд ҮХЦ д байж л байг уу
Hoshnogobayar horvoog buzarlasaar….
Энэ өвгөнөө бас явуулаачээ