Айлчлал: 1949 оны хэлэлцээрийг өөрчилж, МОНП1, МОНП2-ын 140 тэрбум өр тэглэнэ
УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй багийнхан айлчлал хийж яваа билээ.
Эл айлчлалын үеэр шийдэгдэх нэг чухал асуудал нь МОНП-1, МОНП-2 зээлийн өр тэглэгдэх тухай мэдээлэл гараад буй.
Энэхүү өр нь: 1993-1995 онд Японоос тухайн үеийн ханшаар авсан 220 орчим тэрбум төгрөг.
Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг тухайн үед техникийн шинэчлэл буюу төмөр замын парк шинэчлэлийг иж бүрнээр нь хийснээр өнөөдрийг хүртэл зах зээл дээр оршин тогтнох гол санхүүгийн дэмжлэг болсон. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь энэ төлбөрөө улсад төлдөг. Улс өмнөөс нь Япон талдаа өр төлбөрийг нь төлөөд ирсэн харилцаатай юм.
2013 оноос хойш Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь төлбөрөө зогсоож, өр төлбөрүүд нь хуримтлагдаж ирсэн. 132 тэрбум төгрөгийн тооцоо нийлсэн. Үүнээс 83 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нь Монголын Засгийн газраас Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт хийх дүрмийн сандаа тооцож оруулсан.
Үлдсэн 47 орчим тэрбум төгрөгийн төлбөр тооцоог 2021-2025 оны хугацаанд ОХУ-ын талаас Монголын талд төлөх чигтэй.
2021 оны арваннэгдүгээр сард МОНП-1, МОНП-2 зээлийг төлөхөд улсын төсвөөс нэг ч төгрөг гарахгүй хэмээн Д.Тогтохсүрэн мэдэгдэж байсан билээ.
Тэгвэл энэ ч ёсоор энэхүү өр айлчлалын хүрээнд тэглэгдэхээр болжээ.
1949 оны хэлэлцээрийн өөрчлөлтөд С.Бямбацогт сайд гарын үсэг зурна. УБТЗ-ын дүрмийн сан нэмэгдэнэ. Ингэхдээ УБТЗ-ын өр 200 орчим тэрбумаар буурч, дүрмийн сан 200 орчим тэрбумаар нэмэгдэх аж.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аааааяяяяааааяяяаааааяяааааа ЧИ МӨН АГУУ ЖҮЖИГЧИН ШҮҮ..... ХАЛТАРААС ИЙМ УЧИРТАЙ ЮМ УУ ГЭЖ АСУУВАЛ ҮГҮЙ ЭЭ Л ГЭХ БАЙХ ДАА.... БЯМБАЦОГТЫН АГУУ ШОУЧНЫГ ХАЛАГЛАН ХАЛАГЛАН ЯРИХ БАЙХ
Богд хаан төмөр замыг л Оросуудын хараат байдлаар хийх гэж зүдэрч байна даа
1990 онд ОРОСУУД та нар төмөр замаа 100% өөрсдөө аваад яв гэхэд РААШ үгүй чадахгүй ээ гэсэн гэдэг Одоо ашигтай ажиллаж байгаа болохоор монголд 100% өгөхгүй л байхаа даа.