Top StoriesНИЙГЭМУлс төрийн мэдээ

Он дуусахад нэг улирал үлдсэн ч сая жуулчин авах төлөвлөгөө 50 хувьдаа хүрсэнгүй

Манай улсад энэ сарын 10-ны өдрийн байдлаар он гарснаас хойш 375,718 жуулчин хүлээн авчээ. Аялал жуулчлалын жил болгон зарласан энэ жил "Welcome to Mongolia" уриан дор Засгийн газар ажиллаж буй.

Дээрх жуулчид он гарснаас хойш нийт 800 орчим сая ам.долларыг манай улсын эдийн засагт оруулжээ. Тэгвэл ийм хэмжээний мөнгийг дотооддоо оруулж ирэхийн тулд манай улс олонх улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр хийлгэсэн сурталчилгааны зардал нь 46 хувиар нэмэгдсэн байна.

Өчигдөрхөн гэхэд л "Nas Daily" контент бүтээгч манай улсад ирсэн бөгөөд "Nas Summit 2023"-ыг зохион байгуулах гэж буй. Түүнээс өмнө солонгос алдартнууд, ютүбер, Бетмений дүрд тоглож байсан жүжигчин, АНУ-ын хорт хавдар судлаач гэх мэт хүмүүс манай улсаар аялж буй бичлэг, зургаа цахим ертөнцөөр хуваалцсан нь ихээхэн нөлөөлсөн.

Түүнчлэн улс төрийн томоохон айлчлалууд болсон нь гадаадын улсад улсаа сурталчлах том хувь завшаан боллоо. Үүнийхээ үр дүнг бид ч харж, одоо багахан дүгнэлт хийхэд буруудахгүй.

-Найман сарын хугацаанд жуулчид аялахад бидэнд ямар асуудлууд тулгарав-

Асуудал бол өч төчнөөн. Нэгийг нь шийдсэн хэмээх ч дараагийн асуудал ундарсаар байв.

НЭГТ. Ариун цэврийн байгууламж

Нэн тэргүүнд ариун цэврийн байгууламж хамгийн их бэрхшээлтэй байсныг ямар ч улсын аялагчид тодорхойлдог. Ингэхдээ зам дагуух ариун цэврийн байгууламжаас илүүтэй аялагч, жуулчдын зорин очиж буй тухайн цэгт ариун цэврийн байгууламж хүртээмжгүй байсныг удаа дараа хэлсэн байлаа.

Жишээлбэл, жуулчдыг дагуулан явах хөтөч нарын фейсбүүк группт гэхэд л энэ асуудлыг хамгийн ихээр бичих бөгөөд Ёлын ам үзэхээр явахад ариун цэврийн байгууламжгүй байснаас гадна бие засахын тулд дор хаяж 300 гаруй км замыг туулж, зэргэлдээ суманд бие засах боломжтой байсан гэдгийг дурджээ.

ХОЁРТ. Аюулгүй байдал

Түүний дараагаар жуулчдын аюулгүй байдал. Жуулчин тээвэрлэж явсан пургон осолдох, хотод жуулчид явж байсан машин осолдох гэх мэт гэмт хэргүүд энэ жил их гарсан. Хэвлэл мэдээллээр ч их цацагдсан. Говиос хотыг зорьж явсан пургон осолдсоноос болж дотор нь явж байсан дөрвөн гадаад иргэн хөнгөн бэртэл авсан байх жишээтэй.

Түүнчлэн Тэрэлжид амарч байсан иргэн нас барсан тохиолдол ч гарсан. Тэгэхээр бид аюулгүй байдалд анхаарч ажиллах шаардлагатай. Манайх шиг эрс тэрс уур амьсгалтай газар иргэдийн даралт ихсэх бөгөөд энэ нь жуулчдын эрүүл мэндэд нөлөө үзүүлэх тул анхаарахаас өөр аргагүй. Мөн жуулчин тээвэрлэж буй жолоочдын асуудал ч давхар хөндөгдөх учиртай.

ГУРАВТ. Үйлчилгээ, бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл

Жуулчид гэхээр л мөнгө гэж хардаг сэтгэлгээ байсаар. Тэднийг харвал дураараа үнэ ханш хэлж, зохиомол хөөрөгдөл үүсгэдэг байдал энэ жил ч хэвээр байв. Гэр буудлын үнэ гэхэд л өглөөний цай өгөхгүйгээр 150 мянган төгрөгөөс эхэлж байх жишээтэй. Энэ үнэ ч бага ханшдаа орохуйц нөхцөл байдал үргэлжилсээр.

Жуулчдыг ахин дахин ирүүлэх бодлого хэрэгтэйгээс биш нэг удаадаа авч ирэх явдал бидэнд аялал жуулчлалаас орлого олох боломжийг өгөхгүй.

-Цаашид ямар боломжууд байна-

НЭГТ. Аяллын компаниуд алдартай ютүбер, цахим орчинд олон дагагчтай алдартнуудыг аяллын хөтөлбөрөөрөө авч ирж, сурталчилгаа хийлгүүлэх боломжтой. Үүний хамгийн том жишээ бол "Plus size model" буюу том хэмжээтэй хувцасны загвар өмсөгч солонгосчууд байлаа.

ХОЁРТ. Яадаг ч байсан эргээд ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийдэхээс өөр сонголтгүй. Өмнө, одоо, ирээдүйд ч энэ асуудлыг цэгцэлж чадвал гадныхны хамгийн их дурддаг асуудал шийдэгдэх нь тэр.

ГУРАВТ. Жуулчид орон нутгаар их аялдаг тул улирал харгалзахгүйгээр жуулчин татах боломжийг эрэлхийлж, үйл ажиллагаануудыг төлөвлөх хэрэгтэй. Тодруулбал, намрын улиралд эмчилгээний аялал жуулчлал буюу сувилал, байгалийг хослуулсан хөтөлбөр, эсвэл зуны улиралд нууруудын эрэгт томоохон хөгжмийн наадам, элсний тэмцээнүүд зохиох гэх мэт.

ДӨРӨВТ. Манай улсыг илэрхийлэх хамгийн чухал зүйл бол мах. Товчоор бол бид онгоцны буудлаасаа хотын төв, цаашлаад орон нутаг хүртлээ махаа сурталчлах ёстой. Ямар сайндаа л солонгосчууд Монголд ирээд солонгос хоолны газар орох билээ. Шалтгаан нь ердөө л манай улсын махны амт юм. Монгол махаар хийж буй солонгос хоол Солонгос оронд хийснээсээ ч амт сайтай байдаг гэх үгийг тус орны жуулчдаас төвөггүй сонсоно.

ТАВД. Сэтгэл зүйгээ бэлдэж чадвал бид нэг сая жуулчинг хүлээн авах боломжтой. Гэвч бидэнд жуулчдыг ахин дахин улсдаа хэрхэн авч ирэх талаарх сэтгэл зүйн бэлтгэл байхгүй байгаа явдал нь үйлчилгээнээс шууд хамаарч буй. Тиймээс хот гэлтгүй орон нутагт ч жуулчдын зун ирсэн бол өвөл ирэх эрмэлзийг нь төрүүлтэл үйлчилгээ үзүүлж сурах хэрэгтэй. Нэг үгээр бол сэтгэл зүйгээ бэлдэж, соёлыг түгээх явдал юм. Үйлчилгээ үзүүлэгчид ч соёл түгээгчид гэдгээ ухамсарлах хэрэгтэй.

Сэтгүүлчийн дүгнэлт: Нэг сая жуулчин хүлээж авахад нэг улирал үлдлээ. Жуулчид ирэх оргил үед энэ жилийн төлөвлөгөөний 37.5 хувийн биелэлттэй байна. Цаана нь манай улсад 624,282 тооны жуулчин ирэх дутуу байгаа юм. Тооноос илүү чанар чухал боловч нэгэнтээ энэ жил ийм хэмжээний жуулчин авч ирэх гэж зардал гаргаж буй нь сайшаалтай. Гэвчиг нөгөө талд бидэнд улсаа сурталчлах шинэ маркетинг менежмент, суурь асуудлаа шийдвэрлэх шаардлага байсаар. Чингис, говь, байгаль, морь зэрэг аялагчдын сонирхлыг илүү хөгжүүлж, шинэлэг зүйлсийг ч шаардаж буй нь ажиглагдсаар. Товчоор бол эрчээ алдахгүйгээр энэ салбараа хөгжүүлэх асар их нөөц, ирээдүй бидэнд байсаар.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

1 сая жуулчин гэж сэтгэлийн хөөрлөөр гаргасан тоо ийм л буруу үр дагавартай. Ямарч тав тух, дэд бүтэц байхгүй, амр�##�тын газрын мэдээлэл маш муу, батлгаажуулах систем байхгүй мөртлөө гэнэт их мөнгө олох гэсэн шун�##�тай жуулчны с�##�бар +хөдөөнийхөн. Харин ч ирсэн гадныхан гутарсан сэтгэлээ бичиж, сөрөг сурт�##�чилгаа их хийгдсэн байх даа.

Зочин
Зочин
Reply to  Зочин

400 сая жуулчин гэж ам нь анг�##�зсан даа.Тэгээд 1 сая гэв т�##� нь ч байсангүй.Үүнийг ПОПУЛИЗМ гэдэг . Ам ажил зөрдөг.Татвар нэмэхгүй гэв.ОЛОН ТӨРЛИЙН ТАТВАР НЭМЭВ. Нүүрс, ХБ ны хэргээр шүгэл үлээв. БҮГД МАН д хамаарав. ЖДҮХС , НДС , ЭМДС г идсэн уусан бүгд МАН ын цагаан ордон зааж байх юм.БАС Л ПОПУЛИЗМ .

Зочин
Зочин

Модон жорлонтой улсад яаж сая жуулчин ирэхвээдээ ойлгомжтой шүүдээ

Зочин
Зочин

Нөгөө хөдөөний оркуудын дунд хурууг г мэдрэх гэсэн япон хүүхнүүд яач.аа

Зочин
Зочин

Дураараа аманд орсон тоогоо ярьж болохгүй л дээ.
Монголд 1 сая жуулчин ирэх нөхцөл ерөөсөө бүрдээгүй. Дэд бүтэц байхгүйтэй адил байна.Зөвхөн мөнгө бодож , худлаа ярьцгаагаад байна.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Юу яриад байнаа 400сая жуулчин авна гээд байхад тэгээд тамхи татсан жуулчин байв�##� 50 саяар торгоно мөнгийг ч хүүдийлнэ шүү дээ орлого ч гэж ёстой бурзайна даа �##�ив ард иргэд ээ дансаа гэх байх

Зочин
Зочин

Хөдөө орон нутаг явах зам дагуу болон жуулчны баазын жорлонгийн асуудлыг шийдээчээ!!! Өч төчөөн бензин клонк байх боловч бүгд боловсон нольгүй байх юм. Машинтай иргэдэд бензинээр үйлчилж л байгаа бол нольтой байх нь үйлчилгээний стандарт шүү. Албаны хүмүүс нь юугаа хийж байна аа. Аймаг сумуудын төвд олон нийтийн ноль байхгүй, цаагуураа өөрсдөө учраа ол гэсэн байд�##�тай. Тэгээд манай аймаг гоё сайхан ирээрэй гэх. 00 бол хамгийн наад захын олон нийтийн хэрэглээ. Саяхан нэг жуулчин модон жорлонгийн гишгүүр дээр цаас дэвсээд хөлөө жийгээд суугаад байж байсан гэх яриа сондсон. Үнэхээр инээдтэй гэхээсээ илүү ичмээр харамс�##�тай бид хувьд нэг иймэрхүү л байна. Тэдний хувьд хүн болоход л па�##�антай жорлон угтсан зарим нэгний хувьд модон жорлонг мэдэх ч үгүй байх даа

Зочин
Зочин

Юун сая жуулчин 50% даа хүрээгүй гэж манайх чинь жилдээ 400сая жуулчин хүлээн авна гээ биз дээ арай хэтэрхий гэхэд хэтэрхий доошоо бүтэлгүй байгаа юм биш үү

Холбоотой мэдээ

Back to top button