Амиа алдсан жуулчин хүүхдээ эргээс холдуулахдаа хөл алдаж, Цагааннуурт живжээ

БНСУ-ын жуулчид Хөвсгөлийн тайгаар аялж явах үед хоёр нь Цагааннуур суманд нууранд унаж, амиа алджээ. Тухайн аяллын баг тус суманд жуулчны бааз дээр байршин амарч байсан бөгөөд амиа алдсан өмнөх өдөр нь мөн нуурын усанд орж байхыг нутгийн иргэд харжээ.
Уг нь Цагааннуурт усанд сэлэх нь аюултай, хориотой бөгөөд анхааруулах тэмдэг хэдэнтээ байдаг ч жуулчид үл анзаарсан бололтой. Нутгийн иргэд Цагааннуурын ус руу огт ордоггүй, учир нь эрэг хавьдаа 2-3 метрийн гүнтэй аж. Амь насаа алдсан жуулчдын тухайд нэгнийх нь арваад настай хүүхэд осол болсон хэсэг рүү гүйсэн бөгөөд аав нь араас нь очсон. Энэ үедээ ус руу хөл алдсан. Найз нь түүнийг аврах гэж араас нь ороод мөн осолдсон гэсэн мэдээлэл байна. Мөн хүүхдээ гаргачхаад өөрөө сэлэх гэж ороод живсэн, найз нь үүнийг мэдээд аврахаар очсон ч гарч ирж чадаагүй ч гэж ч хүмүүс ярьжээ. Юутай ч аяллын хөтөч тэднийг аврахаар ус руу орсон ч амжаагүй, өөрөө маш эрсдэлтэй нөхцөлд ороод гарч иржээ.
Осол 20 цагийн үед болсон бөгөөд орон нутгийн холбогдох хүмүүс шөнөжин ажиллаж улмаар аймгийн онцгой байдлын алба хаагчид ирж, цогцсыг гаргасан байна.
Цагааннуур бол өргөнөөрөө 2-3 км, уртаашаа 10 км үргэлжилдэг. Дээд, доод Цагааннуур гэж нэрлэдэг. Нуурын гүн 5-8 метр. Харин эрэг орчимдоо 2-3 метрийн гүнтэй байдаг аж.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Орох хориотой тэмдэг нь зураг хэлбэрээр байх хэрэгтэй. Хэн ч харсан орчуулгагүй ойлгохоор.
Aylah gej ireed usand baihgui bolson hetsuu boljee. nutgin ard irged, hututch naraa bainga anhaaruulga, sanamj ugch garin useg zuruulj, ajilmaar y.maa. ymar sain baihav de. aylah gej ireed nuurand juvdeg.
Харин аврах гэж орсон найз нь харамсалтай байна. Хөтөч нь амьд гарч ирсэн нь их юм.
Өөрийнх нь буруу. Ямар ха луун орон биш. Хөвсгөлд оройн 20 цагт нууранд ороод байгаарай !
Усанд сэлдэг орны хүмүүс байж аюулыг мэдмээр.
Монголын нуурны ус хүйтэн бдаг болохоор хүмүүс ороод даарсандаа болоод бие нь татаж хөшдөг бгаа.