Санал асуулга: Багшийн хомстолыг арилгахын тулд үнэгүй сургах нь шийдэл биш

2030 он хүртэл долоон жилийн турш багш мэргэжлэр суралцах оюутнуудын төлбөрийг төрөөс 100 хувь даах төлөвлөгөөг өчигдөр буюу энэ сарын 25-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.
Эл шийдвэрийг гаргах болсон гол шалтгаан нь багш нарын хомстолыг арилгах явдал билээ. Ингэхдээ олон улсад өрсөлдөхүйц багш болохыг дэмжихийн тулд бакалавр болон магистраар дотооддоо сурах бүхий л зардлыг Засгийн газар хариуцахаар болж буй. Цаашлад гадаадад суралцах, англи хэлний мэдлэг, цахим ур чадвараа дээшлүүлэхэд нь дэмжинэ хэмээсэн.
Тэгвэл эл төлөвлөгөөтэй холбоотойгоор Эгүүр мэдээллийн агентлаг цахим платформд давхардсан тоогоор нийт 242 хүнээс нээлттэй санал авсан юм.
Үүнээс 59 хувь нь Ерөнхий сайдын төлөвлөгөө багш нарын хомстолыг арилгаж чадахгүй хэмээн үзжээ. Харин 34 хувь нь багшийн хомстолыг арилгахад шийдэл хэмээх хариултыг сонгосон байна.
Мөн иргэдийн зүгээс хамгийн их бичигдсэн сэтгэгдэл нь,
- багш нарын цалинг нэмэх
- эл төлөвлөгөөтэй холбоотойгоор багшийн сургуульд элсэн ЭЕШ-ын оноог өсгөх
- үнэгүй сургах оюутнуудтай гэрээ байгуулах шаардлагатай
- боловсролын салбарт анхаарч буй нь сайн хэдий ч системээ зөв чиглүүлж явах хэрэгтэй гэх агуулгуудыг давхардсан байдлаар хамгийн их бичжээ.
Дээрх төлөвлөгөөг танилцуулсны дараа БШУ-ы сайд Л.Энх-Амгалан цахим хуудастаа "Зарим хүмүүс багш болох гэж зүтгээд, тэр хирээр чанаргүй олон багш төгсөж, сургалтын чанар муудна гэж болгоомжилж байх шиг байна. Багшаар суралцах оюутан, магиструудын төлбөрийг 100 хувь даахтай холбоотой шалгуурыг БШУЯ маш нарийн боловсруулна. Багшаар суралцах хөтөлбөр, багш нарын нийгмийн асуудал зэргийг цогцоор нь харж шийднэ. Багшаар элсэх оюутнуудын ЭЕШ-ын босго оноог дээшлүүлэхээс өгсүүлээд шат дараатай олон алхмыг хийх болно" хэмээн бичсэн юм.
А.ДАВАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ буруу шийдвэр.тэтгэвэрт гарсан багш нараа дууд.
Багш мэргэжилээр суралцах оюутнуудын ЭЕШ-ын босго оноог 650-700 болгож нэмэгдүүлээд багш нарын үндсэн цалинг 2,5-3 сая болгох хэрэгтэй. Харин үнэгүй сургах хэрэггүй. Яагаад гэвэл үнэтэй юм л чанартай байдаг. Соц нийгмийн үкийнх шиг багшийн мэргэжлээр төгссөн оюутнуудыг төгсөнгүүт нь аймаг сумдад хуваарилан явуулах хэрэгтэй. Хуваарилсан газар очоогүй бол бусад газарт багшлах багшаас өөр хөдөлмөр эрхлэхийг хориглох хэрэгтэй.
Үнэгүй юм үнэ цэнгүй. Энэ буруу шийдвэр.
ЭЕШ-н босго оноог өсгөх нь зөв ч тэнцэх хүний тоо бана байвал багшийн тоо нэмэгдэх үү? Төлбөргүй сураад төгссөн хойноо гадаад явахыг хорьж чадах уу? Багшийн цалинг дангаар нь хангалттай хэмжээнд нэмж чадах уу? гээд олон асуудал ургана.Гол нь бүх ажиллагчдынхаа цалинг хангалттай хэмжэнд нэмбэл төлбөрөө төлнө, гадаад явах гэхгүй болно, амьдрал тэгширч сайжирна. ГОЛ НЬ ЭНЭ.
За даа, энэ ч сонгууль угтсан л ажил байхаа даа.
Багш нарынхаа амьдрах боломж нөхцөлийг нь сайжруулаачээ.Сургалтын төлбөрийг нь нам нь санхүүжүүлэхгүй юм бгаа биздээ.Цалинг нь нэм Сургалтын орчинг сайжруул анги дүүргэлтийн хүүхдийн тоог цөөрүүл.байр орон сууцанд хөнгөлөлттэйгээр хамруул.Юун төлбөргүй сургалт вээ.жаахан задгай сэтгээчээ.Оюунэрдэнээ.