Сэлбэ, Дунд голын хамгаалалтын бүсийг тусгай хамгаалалтад авах эсэхийг НИТХ шийднэ

Гол усны ай сав газарт хамгаалалтын бүс тогтоодог. Тэр хамгаалалтын бүсээ мөрддөг. Мөрдөнө гэдэг нь барилга байгууламж барьж болохгүй гэсэн үг. Барьсан бол буулгана, шилжүүлнэ, нураана. Энэ ойлголт бодит ажил хэрэг болохын эхлэл дараалсан үерийн дараа л тавигдлаа.
Сонирхолтой мэдээлэл дурдахад, Усны газар хамгаалалтын бүсийг тогтоодог юм байна. Гэхдээ дагаж мөрдөх журам болгодоггүй. Зөвхөн тогтоох саналаа боловсруулж, Нийслэл, аймаг, сумын ИТХ-д хүргүүлдэг аж. Тэгэхээр гол усны ай сав газарт хамгаалалтын бүс тогтоож, нийтээр дагаж мөрдөх эсэх нь эцсийн дүндээ ИТХ дээр шийдэгддэг.
Гэтэл 21 аймгаас ганц Говь-Алтай л үүнийг мөрдлөг болгожээ. Өөрөөр хэлбэл бусад аль ч аймгийн ИТХ гол усны ай сав газрын хамгаалалтын бүсийг батлаагүй байна.
Нийслэлд бол 2016 онд 15 гол, горхинд хамаарах онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг тогтоож байжээ. Үүнд нь Сэлбэ, Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд 436.1 га, энгийн хамгаалалтын бүсэд 1034 га газар багтсан байна. Гэвч барилга байшин олноор баригдсан. Эдгээр нь өнөөгийн үерийн бодит шалтгаануудын нэг болсон.
Бас нэг сонирхолтой тоо дурдах юм бол, Улаанбаатар хотын усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд 2083 байшин, 2941 хашаатай нэгж байна. Тэд НИТХ-ын 2016 оны тогтоолыг зөрчиж, хамгаалалтын бүсэд газар эзэмшсэн гэсэн үг.
Тийм болохоор энэ сав газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах асуудлыг НИТХ-аар хэлэлцэхээр болсон байна. Тодруулбал, Сэлбэ-Дунд голын дагуу нийт 50.6 км урттай, 534 га талбайг тусгай хамгаалалтад авахаар ярьжээ. Хэрэв дэмжигдвэл энэ талбайг "цэвэрлэнэ" гэсэн үг. Шаардлагатай барилга байшинг нураах нэгэн хууль зүйн үндэслэл энэ болно.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Dund goliin xoid dalang baixgui bolgoson baina. Ene aqua xoroolol barij baigaa xymyys bol xorlon suitgegchid. Niijmiig xorloson baina. xyyxdiin park, enkhtaivnii guuren dooguur usand avtsan. Dund goliin ariin dalang baixgui bolgood gol dotor xoroolol barijee. Tegj l xaragdaj baina. Tumur zamiin urdxan tald buren buten dalan baidag baisan daa. Dund Goliin dalan yer usnaas xamgaalax xamgaalalt. Urd, xoid xesgeeree dalan baisan. Eniig baixgui bolgoson baina. Shuux gej yagaad teneg shiidver gargaad baina. Niijmiig xorlox ajillagaa yavagdaad baina gej uzej baina. Ene bol buteen baiguulalt bish shuu. Arai denduu yum. Gol deeguur xashaa xatgaad xiigeed baigaa yumnuudiig shalgaach.
Энэ төгссөн сургуульгүй нөхөр хотод ер нь юу хийсэн суганы бөөс вэ яасан удаан тэсэж бгаа даргын оронцог вэ
Газар олгосон гарын үсгээр авлига авсан ашиг олсон дарга нараа шийдчихээд дараа утаанаас жаахан холдож зундаа хүүхдээ тоглуулах гэж зуслан барьсаг ядарсан иргэдийн газрыг хурааж улсын орлого болгоорой
Эрэг дээрх орон сууцны СӨХүүд дампуу байна