ЗТХ-ийн сайд асан Б.Энх-Амгалангийн хэргийг мөрдөн шалгаж дуусчээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 8 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 134 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 37 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 87 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 865 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 6 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 847 хэрэг шалгагдаж байна.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
- Төв аймгийн Баян сум дахь экологийн байцаагч “М” нь бичиг баримт хуурамчаар үйлдэж, өөртөө давуу байдал бий болгосон гэх;
- “Э” нь Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгосон гэх;
- “Т” нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа тус үйлдвэрийн албан тушаалтан “А”-тай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон, бусдаас хахууль авсан зэрэг гэх;
- Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн албан тушаалтан “Ц” нь эхнэр “Л”-тай бүлэглэн бусдаас хахууль авсан гэх;
- “Б” нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх;
- “Ц” нь “Аавуудын нэгдэл” ТББ-ын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа өөртөө ашиг хонжоо олох зорилгоор иргэдээс шилжүүлсэн мөнгийг хувьдаа ашигласан гэх;
- Иргэн “М” нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын албан тушаалтан “Д”-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэх;
- Увс аймгийн Сагил сумын удирдах албан тушаалтан “Ц” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
- Дархан-Уул аймаг дахь Онцгой байдлын харьяа Улсын нөөцийн салбарын удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан “Г, тус байгууллагын албан тушаалтан “А” нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх.
Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.
Эх сурвалж: АТГ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энх Амгалан маш хүн муутай ховоор ажлаа явуулдаг. Хамт ажиллаж байгаа хүмүүстээ итгэдэггүй Муу санаатай дотуур тамиртай шуналтай хүн дээ
Хятадаар ус цас шиг ярьдаг, яах аргагүй хужаагийн шээс юм гэлүү ?
Хөгийн гар байна лээ.БХЯ-ны шугамаар ирдэг гадаадын цэргийн сургуулийн сонгон шалгаруулалтанд ороогүй хүүхдээ Солонгосын цэргийн сургуульд 100 хувийн тэтгэлэгээр явуулахаар болсон байна лээ.Яасан ханаж цаддаггүй шунал вэ. Тэр хүүхэд нь ирээд армид ажиллах уу.
Хятад хэлтэй нь сайн хэрэг гэхдээ хулгайч биш гишүүн хайгаад олдохгүй нь үнэн бололтой
АТГ монголын бүх удирдах албан тушаалтай хүн бүхнийг тагнаж чагнаж бүгдийн шалгадаг байх хэрэгтэй байна.Удирдах Албан тушаалтай хүн бүхэн авилгач хулгайч нар байдаг. Тэднээс азгүй ганц нэгийн барисан болоод байцсан нэртэй ядаж ял ѳгч чадахгүй нэр нүүрээ барах хэрэггүй тэгээд худал хүн ял ѳгсѳг мэд хэвлэлээр сэвэхэн болих хэрэгтэй.
Энэ нэг бялдууч оркийг хурдхан байдаг газар хийж төрөөс зайлуулаач. Ямарч чадваргүй орк шүүдээ.