Осол гаргаж, хүний амь хөнөөсөн засаг дарга ажлаа өгч, хуулийн дагуу шийтгэл хүлээе гэв

Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж зам тээврийн осол гаргаж, хүний аминд хүрсэн.
Тэрбээр осол гаргаж, хүний аминд хүрсэндээ талийгаачийн ар гэрийнхнээс уучлал хүсэж, гүн эмгэнэл илэрхийлжээ. Түүнчлэн Засаг даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлсэн гэжээ.
Түүний мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
"Миний бие хэд хоногийн өмнө авто тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргаж, эрдэнэт хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг явдал болсон. Гэнэтийн энэ явдалд одоо ч харамсаж, цочирдсон хэвээр байна.
Хохирогчийн гэр бүл, үр хүүхэд, ахан дүүсээс дахин дахин уучлалт гуйж, гүн эмгэнэл илэрхийлье.
Осол гарах үеэр би архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй, зүүрмэглэж нойрмоглоогүй явсан. Үзэгдэх орчин хязгаарлагдсан орон зайд, харанхуй шөнө энэ явдал болсон.
Хүн бүр хуулийн өмнө адил тэгш эрхтэй, бас үүрэгтэй. Ийм нөхцөл байдал үүссэн үед “сандал суудал”-тайгаа зууралдалгүйгээр ёс зүйгээ дээдлэн Өвөрхангай аймгийн Засаг даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр Монгол Улсын Ерөнхий сайдад хүсэлтээ гаргасан бөгөөд хэргийг холбогдох хууль журмын дагуу шалгуулж шийдвэрлүүлэхээ албан ёсоор мэдэгдэж байна.
Миний бие 1999 оноос эхлэн төрийн анхан шатны нэгжээс аймгийн удирдлага хүртэлх албан тушаалыг 24 жилийн туршид хашиж ирлээ. Энэ бүх хугацаанд нутаг орныхоо хөгжлийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хууль журмыг дээдэлж, ёс зүйг эрхэмлэж, сахилга хариуцлагыг мөрдлөг болгож, хүн чанар, эх нутгаа гэсэн сэтгэлээр хичээн ажиллаж ирсэн гэдгээ хэлэхийг хүсэж байна.
Намайг дэмжиж, итгэл хүлээлгэж, хамтран ажиллаж ирсэн үе үеийн хамт олон, журмын нөхөд, иргэд та бүхэндээ талархал илэрхийлэхийн хамт чин сэтгэлийн уучлалт хүсье.
Нутаг орон минь хөгжин дэвжиж, хүн олон минь амар амгалан байг".
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАНгар ху жаагууд хүний амиар их наадацгаадаг шүү
МАН-н үед хэрэг хийсэн нь хариуцлагаа үүрээд огцордог юм байна. Харин АН-н үед бүхэл бүтэн Оюу-Толгойг гадныхантай хамтарч луйвардсан муухайбалаг мэтийн хулгайчууд яагаад хариуцлага хүлээдэггүй юм бэ?
Uzeheh orchin nuluulsun ch geh shig
Дээрээсээ нилээн шахуулж дээ. Тэгээгүй бол арга саам хийгээд суугаад л байх биз. Сайн дураараа ч гэх шиг.
aluulah duhuud uguj bna
хүн ч ална хүүхэн ч хүчиндэнэ МАНингууд
Монголчууд минь хүн чанартай бай. Авто ослын хэрэг бол үнэхээр хэнд ч тохиож болох аймшиг шүү. Битгий хүнийг унахад өшиглө. Ялангуяа тэр сэтгүүлч бүсгүй Өнөр, та ч гэсэн жолоо мушгидаг, хэлж ирдэггүй хийсч ирдгийн зовлон гэж. Энэ хүнийг хэн гэдгийг нь мэдээгүй байж их лэ хөгийн мэдээлэл бичээд байсан санагдаж байна. Түрүүлж мэдээлж ухамсаргүй иргэдийг байлдан дагуулах донтой болжээ энэ сэтгүүлч гэх эмэгтэйчүүд.