ЦЕГ-ын шинэ даргаар П.Батбаатар, Р.Отгонжаргал нарын нэгийг томилно

Засгийн газар өнөөдөр (2023.09.01) ээлжит бусаар хуралдаж, ЦЕГ-ын дарга Ж.Болдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, түүнийг өөрийн хүсэлтийн дагуу ийн чөлөөлөөд байгаа юм.
Тэгвэл, ЦЕГ-ын шинэ даргад хоёр хувилбар яригдаж буй аж.
Нэгт, ДХИС-ийн захирал П.Батбаатар.
Цагдаагийн хурандаа П.Батбаатар нь өдгөө ДХИС-ийн захирлаар ажилладаг. Хууль зүйн ухааны доктор, профессор.
2017 онд ЦЕГ-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан. ЦЕГ-т удирдах албан тушаалыг олон жил хашсан нэгэн юм.
Хоёрт, Б.Асралтын оронд ГЕГ-ын даргаар түр томилогдоод байсан Р.Отгонжаргал.
Цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал нь 1975.03.15-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн.
1993-1997 онд Цагдаагийн дээд сургуулийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр суралцаж төгсжээ.
-1997-1998 онд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч,
-1998-2002 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч, чиглэлийн ахлах мөрдөн байцаагч
-2002-2012 онд Улсын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч, чиглэлийн ахлах мөрдөн байцаагч
- 2012-2014 онд Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтсийн дарга,
-2014-2015 онд ЦЕГ-ын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын дарга
-2015-2017 онд ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын дарга
-2017 онд Мөрдөн байцаах албаны даргаар тус тус томилогдон ажилласан.
-2017-2020 онд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга
-Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар тус тус томилогдон ажиллаж байжээ.
Харин өнгөрсөн хугацаанд Гаалийн ерөнхий газрын даргын албыг түр орлон гүйцэтгэж байсан юм.
Цагдаагийн албаны тухай хуулийн 20.1-т,
Цагдаагийн төв байгууллагын даргаар цагдаагийн албанд 20-оос доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын дадлага туршлагатай, улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй Монгол Улсын иргэнийг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө гэж заасан байдаг.
Иймд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын санал болгосноор, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар ЦЕГ-ын шинэ даргыг томилохоор байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ашгүй дээ.Шингэж байгаа наранд сүүдрээ хараад өөрийгөө том гээд бодчихсон зарим нэг хөгшин хурандааг тэтгэвэрт нь гаргаарай. Шинэ залууст зайгаа тавьж өгөг.Насаараа дүүргийн цагдаагийн газрын хийнэ гэж итгэчихсэн цээжин дэхь цэр нь 5 сүвээр нь гарах дөхөж буй хүн чанараар хөлийн чигчий хуруунаас дор нэгэн новшид зориулав. Чи хэн байснаа бүү март.
Шударга, цэгц баатар хүнийг томилоорой,залуустаа анхаарал тавьдаг, дэмждэг, Монголын цагдаагийн байгууллагыг өнгөлөх, өөд нь өргөх хүн байх ёстой ЗАРЧИМЧ шаардлагатай!!!!!!!! Дэг журам, цэгцтэй байхад гол үүрэгтэй
Отгонжаргал захиалгаар ажилладаг нөхөр дөө.
Отгонжаргал
Р. Отгонжаргал нь ЦЕГ-ын даргаар ажиллавал таарахаар санагдаж байна гэж тэтгэврийн бидэнд бодогдож байна. ГЕГ-ын даргаар түр томилогдож байхдаа Замын Үдийн Гаалийн Газарт шударгаар ажлыг зохион байгуулж үр дүнгээ өгсөн тул Залуу хүнийг томилох нь зүйтэй санагдаж байна.
Oтгонжаргал нь их мундаг даргадаа, Батбаатар бас Хэнтийн нөхөр
Говь-Алтайнх аа..
Нүүрсчид хүчээр түрж хүнээ тавьж байгаам биш биз ?!
Нүүрсний хэргийг тууштай хөөцөлдөж гүйцэд илрүүл бэл Хэнтийгээс дэвшсэн цагдаа нарт ард түмэн гүн хүндэтгэлтэй хандах болно шүү !!!
Та нар минь Нямбаатар,Оюук хоёртоо түшиг тулгуур нь болоод өгөөрэй дээ ! Женкогийн цагдаа нарыг ялах, яваандаа яллах түүхэн үүрэг хариуцлага та нарт оног дож бна шүү !
nicht sauber
Пүрэв цагдаагийн ахмадын байгууллагыг удирдаж нутгийн дүүгээ бэлтгэсэн биз. Засгийн газар цагдаажсан уламжлалаараа хэдэн жилийн нүүр үзэхнээ. Цаашид Хэнтийнхэн гавихгүй. Р
Харин Говьалтайнхан самармагдгүйч
Нүүрсний хулгайг дараад өнгөрүүлэх хүн томилох гэж бна уу, эсвэл энэ том хулгайг илрүүлэх зоригтой золбоотойхон аавын хүүг томилох гэж бна уу ?