Улс төрийн мэдээ

ЦЕГ-ын даргаар У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын хэн нь өөрийн хүнээ томилох вэ

ЦЕГ-ын дарга Ж. Болдыг өөрийнх нь хүсэлтээр албан үүргээс нь чөлөөлөх асуудлыг өнгөрөгч Лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар оруулсан.

Одоогоор Ж.Болдын оронд ЦЕГ-ын даргаар хэнийг томилох вэ асуудал улс төрийн хүрээнд хүчтэй яригдаж байна. Бидний өмнө нь мэдээлсэнчлэн, ЦЕГ-ын даргын албан тушаалд,

  1. ДХИС-ийн захирал П.Батбаатар.
  2. ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал нар яригдаж буй.

Үүн дээр нэмэгдээд, ШШГЕГ-ын даргаар ажиллаж байгаа О.Амарсанаа уг томилгооны нэг хувилбараар яригдаж байгаа аж.

Уг томилгоог үндсэн чиг үүргийнхээ хүрээнд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанд оруулах зохицуулалттай. Томилгооны голлох шийдвэрийг Засгийн газар, Ерөнхий сайдын хүрээнд гардаг.

ЦЕГ-ын даргаар яригдаж буй дээрх гурван эрхмийн улс төрийн нөлөөллийн тухайд,

О.Амарсанаа нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамаатан бөгөөд түүний дэмжлэгээр ШШГЕГ-ын дарга болсон. Өнгөрөгч зун хурандаа цол хүртсэн нэгэн юм.

Р.Отгонжаргал нь Говь-Алтайн гаралтай, МАН-ын генсек, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн дэмжлэгтэй албан тушаалтан юм. Тэрбээр С.Батболдын хүн болох Б.Асралтыг ГЕГ-ын даргаас чөлөөлж, оронд нь түүнийг томилсон ч өнөөг хүртэл жинхлээгүй байгаа билээ.

П.Батбаатар нь Говь-Алтайн гаралтай. Түүнийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар дэмжих боломжтой дүрээр нэрлэгдэж байна.

Эх сурвалжуудын түвшинд яригдаж байгаагаар бол, томилгоог энэ долоо хоногт хийхгүй. Ирэх долоо хоногийн Лхагва гаригт Засгийн газрын хуралдаанд оруулах чигтэй байгаа аж. Тэр хүртэл ЦЕГ-ын даргаар ажиллахаар яригдаж буй эрхмүүдийн нэг хэд ч хувирч болох бөгөөд логикоороо Засгийн газар дангаараа шийдэх үү. Ерөнхийлөгчийн нөлөөлөл орох уу гэсэн хүлээлт үүсгээд байна.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

П. Батбаатар чинь чинь жинхэнэ эр хүн шиг эр хүн шүү. Ямар ч хүнтээ яг яалгахгүй хүн шиг л харьцана. пялдаг зан ёстой байхгүй хүн дээ уг нь.

Зочин
Зочин

Батбаатар нь үнэнч, шударга,зарчимч зантай, мэдлэг, мэргэшлийн талаараа хол давуу хүн.

Зочин
Зочин

Данхаас өөр хэн ч байсан яах вэ

зочин
зочин

Otgonjargal darga l ug n ih zugeer hundee

Зочин
Зочин

Хулгайчууд өөрийн хүнээ тавина

Irgen
Irgen

Ene halzan n nudend dulaahan buyantai bairiin hun bn nuguu 2 n Tsarai n ih huiten yum bn da

Ахмад настан
Ахмад настан
Reply to  Irgen

Лам байсан юм аа.

Зочин
Зочин

Пээ дан эрлийз

Зочин
Зочин
Reply to  Зочин

Юуны эрлийз вэ хэн нь

Зочин
Зочин

Өөрсдөөрөөл сонго доо. Гэхдээ батбаарыг хараарай. Зүгээр пялдаг гэж мэдэхгүй шүү.

Зочин
Зочин

Отгонжаргал дарга уг нь хүнээ боддог их сайн хүн дзээ уг нь

Зочин
Зочин

Данхын хүн байж нүүрсчдийг нугаслах нь дээрдээ !

Холбоотой мэдээ

Back to top button