"III ангиас англи хэл заах ажил 2024 оноос эхэлнэ"

2023-2024 оны хичээлийн шинэ жилд англи хэлийг ерөнхий боловсролын гуравдугаар ангиас зааж эхэлнэ гэсэн ойлголт, хүлээлт байв. Гэвч энэ есдүгээр сарын нэгнээс 3-р ангиас англи хэл зааж эхэлсэнгүй.
Энэ талаар БШУЯ-наас тодруулан асуухад "Ерөнхий боловсролын сургуулийн 5, 6 дугаар ангиас англи хэлний "Pearson" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр энэ сарын 8 буюу баасан гарагт нээлт болно. Харин гуравдугаар ангиас англи хэлийн тухайд бол сургалтын хөтөлбөр шинэчлэлтэй уялдуулан хийнэ. Хөтөлбөр шинэчлэлтийн хэрэгжилт 2024 оноос эхэлнэ" гэлээ.
Боловсролын ерөнхий хуулийг УИХ-аар хэлэлцэж байх үед Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Сургалтын хөтөлбөрөө шинэчилж байна. Хамгийн багадаа 10-12 жилийн тогтвортой хөтөлбөр хэрэгжүүлдэг болох эрх зүйн баталгааг бий болгож байгаа. Хот, хөдөөгийн сургуулийн ялгааг арилгаж, цахим шилжилтийг бий болгож байна. Таван шинэчлэл хийж байгааг ойлгох хэрэгтэй. Хүүхэд бүрд багаас нь Англи хэлний чанартай боловсрол олгох гэж байгаа бол энэ хуулийг эрт батлах нь Монголын ирээдүйд ач тустай.
Аль улсын хууль дээр ямар хэлийг хэддүгээр ангиас нь заах талаар тусгасан байдаг вэ? Бид үндэснийхээ хөтөлбөр дээр Англи хэлийг гуравдугаар ангиас нь заана, Англи хэл анхдагч гадаад хэл байна гээд заагаад өгчихсөн байна. Сурагчдад гуравдугаар ангиас нь мэдээлэл технологи, Англи хэлний хичээлийг дэлхийн түвшинд хүрсэн шилдэг платформоор заана гэдэг хөтөлбөрийг батлаад явж байгаа. Бидэнд тунхаглал чухал юм уу. Хүүхдүүдэд хичээлээ олон улсын хөтөлбөрийн түвшинд үзэх боломж олгох нь чухал юм уу? Боловсролын хуулийг үүнээс цааш хоцроож болохгүй. Хоёр жил гаруй хэлэлцлээ. Өөр яах юм бэ?" гэж байв.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хар нялхаасаа олон хэл сурсан хүүхэд хараажаар илүү хөгжилтэй байдаг ш дээ ! Англи хэлийг эсэргүүцээд байгаа амьтад үр хүүхэддээ Сарандаваагаар л хичээл заалгавэл таарна.
Бага насандаа олон хэл заалгах. Математикч хандлага түлхүү орох нь ирээдүйд зөв шийдвэр гаргах нь өндөр хувьтай бдаг судалгаа гарсан. Улсын сургуулиудад хэрэгжүүлээд эхлэхээр маш олон сайн үр дагвар гарч ирнэ шүү.
Ямарч байсан түгжирэл буурна .
Manii mulguu piz daa