Нийгэм мэдээ

Хоёр хүүхэд хулгайлахыг завдсан эмэгтэй Дархан-Уул аймагт түр очсон байжээ

Тоглоомын талбайд тоглож байсан 4-6 насны хоёр хүүхдийг авч явахыг завдсан гэх бичлэг, мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж, олныг сэртхийлгэсэн.

Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 02-ны өдрийн 19 цаг 29 минутад Дархан-Уул аймгийн Дархан сум, 10 багт “Манай хоёр хүүхдийг авч явах гээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газраас 23 настай, эмэгтэй “Н” гэгчийг саатуулан, шалгалтын ажиллагаа явуулсан. Мөн үеэр ЦЕГ-аас тодруулахад, "Тухайн эмэгтэйг орон нутгийн цагдаагийн байгууллага 02-ны өдөр саатуулж, шалгасан гэдэг мэдээлэл бидэнд өгсөн. Өөр мэдээлэл алга" гэж байсан.

Уг мэдээллийн дараа 23 настай "Н" гэдэг эмэгтэй өөрөө хоёр хүүхэд төрүүлсэн ч харамсалтайгаар алдсан гэх мэдээлэл гарсан. Бид уг иргэний хүүхэд авч явахыг завдсан хэрэг хэрхснийг тодруулах гэхэд холбогдох албад ямар нэгэн мэдээлэл өгсөнгүй.

Харин Дархан-Уул аймгийн холбоотой байж болох газруудаас тодруулахад "Эмэгтэйн хүүхэд төрүүлээд алдсан эсэхийг бид мэдэхгүй. Ямартай ч Дарханд ирсэн үедээ уг үйлдэлд холбогдсон. Гэхдээ хотын хүн болохоор аваад явчихсан гэж хүмүүс ярьж байна" гэлээ.

У.БОЛОР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
059
059

Setgetsiig ni shalgaachee...yaria ni shal uur yums kholij khutgaad neg l evgui bsan shuu

Монголчуудаа
Монголчуудаа

Хүний наймаачин Human traffic

Зочин
Зочин

Сайн шалгахгүй бол ямар ч хүн юм билээ мэдэхгүй шүү дээ. Их л эвгүй хүүхэн санагдсан шүү.

Sanchirmaa
Sanchirmaa

сэтгэцийн өвчтэй ч юм билүү дээ хулгайлах гэсэн бол хэрэлдээд зогсох уу сайн шалгамаар л юм бна даа

Зочин
Зочин

Хотод шилжүүлэхийг бодоход маш том хүн цаан нь байх магдлалтай энгийн сэтгэцийн өвчтэй хүн ийм хэрэг хийсэн бол хотруу шилжүүлэх үү хийсэн хэлсэн нь нь Дархан хотын иргэн хотод хэргийг нь шүүх ёстой гэх үү

Зочин
Зочин

Сайн шалгах хэрэгтэй.хэд хоног биш хэдэн сараар хяналтандаа авах, сарын дараа боломжтой бол араас нь дагах зэрэг.наад хүнд чинь холбоотон байгаа.зөндөө л хүн хүүхдийн асуудалтай байдаг.тэхэд хүний хүүхдийг 2 оор нь өөр газар очиж авах гэдэг.эвгүй л үйлдэл ыайна.

Холбоотой мэдээ

Back to top button