УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Гантөмөрийн хүсэлтээр АН-ын Улстөрийн зөвлөлийг С.Баярцогт удирдана

Ардчилсан намын удирдлагууд Төрийн ордонд мэдээлэл хийж, ҮБХ-гоороо гаргасан шийдвэрийг танилцуулав.

-Л.Гантөмөр: АН-ын залуучууд ирэх сонгуульд намаа манлайлж оролцоно-

АН-ын дарга Л.Гантөмөр: Өнгөрсөн долоо хоногт АН-ын ҮБХ бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдлаа. Намын дэд дарга нарын сонгууль явагдаж, томилогдсон. АН Улстөрийн зөвлөлөө байгуулсан. 22 гишүүний нэрийг дэвшүүлж, намын ҮБХ баталлаа. Өнөөдрөөс улстөрийн зөвлөл хурлаа хийж, өдөр тутмын үйл ажиллагаагаа эхлүүллээ. Мөн Үндсэн дүрмийн хороо тодорхой хэмжээгээр шинэчлэгдлээ. Дотоод сонгуулийг хороо ч шинэчлэгдэж гуравны нэгтээ шинэчлэл хийлээ.

Энэ есөн сардаа багтаад сумын намын дарга нарын сонгууль явагдана. Үүний дараа аймгийн намын хорооны дарга нарынх болно.

Нэгдүгээрт, хаваржин, зунжин намынхаа гишүүдийг сонсох аян зохион байгууллаа. Бүх аймаг, сумдад очиж гишүүдээ сонсох ажил хийлээ. АН-ыг яаж бүтэн байлгах вэ гэдэг дээр бид бүхэн санаагаа чилээсэн. нэгдмэл АН, эв эетэй АН гэдэгт суурилж ҮБХ-ны хурал чиглэлээ.

Хоёрдугаарт, АН цусаа сэлбэх, удирдлагын түвшинд шинэчлэгдэх хэрэгтэй байгааг хэлж байна. Дараа үеийн улстөрчид хаана байна вэ, тэндийг гаргаж ирэх, бойжуулах гэдэг саналыг намын гишүүд хүчтэй илэрхийлсэн. Эхний санал АН эе эвтэй байгаарай. Хоёрдугаарт, АН-д шинэчлэл хийгдэх ёстой. Дараа үеэ гаргаж ирэх. Гуравдугаарт, Төрийн хүнд суртал дийлдэхээ болилоо. Бодлогын алдаануудыг засах зүйлсийг яаралтай гаргаж ирэх. Ийм гурван санал давамгайллаа.

Мөн ядуурал хавтгайрлаа, худалдан авах чадвар уналаа гэж ярьж байна.

Энэ удаагийн ҮБХ-ны хурал эв эеийг сахисан хурал боллоо. 15 дэд даргын 9 нь 80 оны залуучууд. Энэ залуучууд сонгуульд намаа манлайлж оролцоно. Намаа шинэчлэх гэдэг зүйл дээр акцент өгч хуралдлаа. Хурал амжилттай болсон.

АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт сонгуулийн компанит ажлыг удирдах чиглэлд тодорхой ажлуудыг хийнэ. Мөн Улстөрийн зөвлөлийн хурлыг даргалж, явуулна. Намын дүрмээр Улстөрийн зөвлөлийг намын дарга удирдаж, даргална гэж байдаг. Гэхдээ дэг журмаа батлахдаа Улстөрийн зөвлөлийн хурлыг тэргүүн дэд дарга удирдана гэж намын даргын зүгээс санал оруулж байгаа. Мөн гадаад харилцаагаа хариуцаж ажиллана" хэмээлээ.

-С.Баярцогт: "Улстөрийн зөвлөлийг намын дарга удирдана" гэдэг дүрэм бий. Гэвч дарга "Та энэ ажлыг ахалж авч яв" гэсэн-

АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогт: Улстөрийн намуудын амьдрал гурван том өөрчлөлт оруулсан. Үндсэн хуульд өөрчлөлт орсон. Мөн Улстөрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль батлагдсан. Манай намын ҮБХ 504 гишүүнтэй болж, томорч өөрчлөгдөж байна.

Улстөрийн зөвлөл нь ҮБХ-ны гишүүдийн 10 хувь нь буюу 50 орчим гишүүнтэй бодлогын байгууллага болж байна.

Намын "Улстөрийн зөвлөлийг намын дарга удирдана" гэдэг дүрэм бий. Дарга "Та энэ ажлыг ахалж авч яв" гэсэн. АН энэ удаагийн өөрчлөлтөөр хоёр дахь давлагааг эхлүүлж байна. 2024 оны сонгуулийг хоёр дахь үеийнхэндээ буюу залуучууддаа шилжүүлж байгаа. Үүнийг АН-ын дахин сэргэн мандалтын эхлэл гэж нэрлэж байна. 80, 90 оныхон манай намын удирдлагад орж ирж байна.

Нэг нам дараалан үнэмлэхгүй ялалт байгуулсан тохиолдол өнгөрсөн хоёр сонгуулиар гарсан. Бодитой сөрөг хүчин байхгүй болж нэг намын удирдлага давамгайлах нь аажимдаа авторитар дэглэм рүү шилждэг. Одоо та бүхэн шинэчлэгдэж байгаа шинэ АН-ын тухай ярих болно" хэмээлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Del
Del

Хамгийн том луйварчин байгаа цагт АН өөдлөхгүй юм байна даа

Зочин
Зочин

Харах царацайы хулгайч бна

Зочин
Зочин

Арай ч дээ АН-д энэ хятадаас өөр хүн олдохгүй бна уу? Ингээд АН булшлагадлаа...

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чи өөрөө хэддэх үе дээрээ яваа хужаа гэдгээ мэдэх үү

Ахмад настан
Ахмад настан

Өвөрмонголын иргэн гэж офшорт мэдүүлээд нэг сая доллар офшорт нуугаад мартсан гээд л байсан үнэн юм болов уу?

ЗОЧИН
ЗОЧИН

Энэ Баярцогтыг толгой дээрээ залсан нам Монголын төлөө, жирийн иргэдийн төлөө юм хийх үү хүмүүсээ. Иргэд Баярцогтын төлөө саналаа өгөх үү

Зочи АРХАНГАЙНХАН
Зочи АРХАНГАЙНХАН

ХУЛГАЙЧ - АВЛИГАЧ - ЭРҮҮГИЙН ЭЛЕМЕНТҮҮДЭЭ цэвэрлээгүй цагт АН - д санал өгөх иргэн байхгүй ээ ... Эрхбиш сонгуулиас өмнөхөн эгэл жирийнхэн НЭГ ЮМ БОДОХ БАЙЛГҮЙ ЭЭ ...

Зочин
Зочин

Өгнө өө, өгнө шүү, санаа нь зов бодлого нь зөв даанч 100 жилийн ноёрхогч бусдын хорлолд өртчихөөд байгаа юм шд.

Зорин
Зорин

АНАЛИЗ им луйварчдаасаа салах чадваргуй бол дуусаа

Зочин
Зочин

Дарга эрх мэдлээ өгөөд л байх юм. Хэн ч биш болчих вий дээ. Зоригтой байгаарай. Эрх мэдлээ өөртөө л ав.

ЗОЧИН
ЗОЧИН

Юу хийнэ гэж Баярцогтын төлөө саналаа өгөх үү. Сайн хулгай хийнэ гэж өгөх нь ээ дээ.

Зочин
Зочин

За даа ! Одоохондоо Баярцогтын толгоиг гүицэх хүн энэ 2-намд гараагүи л баина. Юу үнэн энэ үнэн. Хараад баихад Баярцогтыг гүтгэн доромжилоно, хилсээр ял өгнө хүнии өөриин нөхөдөөр бүр шүүх цагдаад өгнө тэгэх тусам л яг л ааш зан нь хэвээр ясны улс төрч болжээ . Ардчилсан намд Баярцогт ирсэнээр ялалтын нэг тиим зөөлөн салхи үнэртэж баих чинь…

Зочин
Зочин

Хөгшрөх тусам хөгшин луу хааны дүр тодроод байх юм яасан хэцүү юм бэ дээ.гоо засалд оруулж болохгүй юу.

Холбоотой мэдээ

Back to top button