С.Эрдэнэ “Фортуна” Н.Батбаяр нарын хоёр тэрбумын хэргийг прокурор хянаад 14 хоног өнгөрлөө

Өнгөрөгч наймдугаар сарын 22-нд АТГ-аас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийн дунд
- "Э” нь улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байхдаа хахуульд авсан 2 тэрбум төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор мөнгө угаах гэмт хэргийг албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн гэх хэрэг багтсан байв.
Тэгвэл авилга авч, мөнгө угаасан гэх тус хэргийн "эзэн" нь АН-ын дарга асан С.Эрдэнэ юм.
Өөрөөр хэлбэл АТГ түүнийг авлига авсан, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн гэсэн үг. Прокурорын байгууллага хэргийг хоёр долоо хоногийн хугацаанд хянадаг. Эл хуулийн хугацаа есдүгээр сарын 05-нд дууссан аж. Өдгөө бол хянаад дуусчихсан байж таарна.
Эл хоёр тэрбумын хэрэгт С.Эрдэнэ "Фортуна" Н.Батбаяртай хамт нэр холбогддог. С.Эрдэнэ ХНХ-ийн сайдаар ажиллаж байсан бол нөгөөх нь Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан.
Тодруулбал, хахуульд авсан хоёр тэрбум төгрөгийнхөө эх үүсвэрээ нуун далдлах зорилгоор өөрийн хамаарал бүхий "Молор трейд" ХХК-ийн нэрээр СХД-ийн нутаг дэвсгэрт махны зоорь барьж, ашиглалтад оруулахдаа зориулалтаа өөрчилжээ. Ингэхдээ Н.Батбаяртай үгсэн тохиролцсон гэдэг.
“Молор Трейд" ХХК нь 1999 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш боловсрол, барилгын үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгө, хүнс, амралт сувилал, зочид буудал, үйлчилгээ, хэвлэл мэдээлэл, соёл урлаг, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт үйл ажиллагаагаа явуулж иржээ.
“Молор трейд” ХХК-иараа:
- Сүхбаатар дүүргийн нутагт Хандгайтын аманд “Их тамир” амралтын төв бүхий 5582м2 газрыг ахмадын сувилал явуулах чиглэлээр,
- Чингэлтэй дүүрэгт 1400м2 талбай газрыг хүүхдийн зуслангийн чиглэлээр
- Баянгол дүүрэгт Нийгмийн даатгалын хэлтэст бүртгэлтэй байсан 2942м2 газрыг авч таван давхар барилга барьсан гэдэг.
-
Өнгөрөгч хоёрдугаар сард тэрбээр Хөгжлийн банкны сонсголд оролцох үеэрээ: “Молор констракшн компанид надад хувьцаа эзэмшиж байсан түүх байхгүй. Ямар үндэслэл, мэдээллээр асуудалд холбож дуудсаныг ойлгоогүй. Хоёрт, "Молор констракшн" ХХК нь Хөгжлийн банкнаас зээл авч байсан түүх байхгүй юм билээ. Энэ асуудалд дуудагдсан учраас ирэхээс өмнө судалсан юм. "Молор констракшн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Бадамцэцэг нь миний дүү” хэмээж байв.
Харин саяхан хэвлэлд өгсөн тодруулгадаа: “2020 оны дөрөвдүгээр сард экс Ерөнхийлөгч Х.Баттулгын захиалгаар энэ эрүүгийн хэргийг үүсгэсэн. Дөрвөн жил шалгаж байна. Хоёр удаа хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурор руу буцсан байдаг. Дөрвөн жилийн хугацаанд надаас гурван удаа тайлбар байцаалт авсан. Тэгээд өнөөдрийг хүртэл шийдээгүй л явж байна. Манай охин энэ асуудалтай холбогдоод байгаа компанийн хувьцаа эзэмшигч байсан. Хувьцаа эзэмшигчийн хувьд өөрийнхөө хувьцааг барьцаалаад тухайн компаниасаа гурван жилийн хугацаатай хоёр тэрбум төгрөгийг зээлсэн. Тухайн хоёр тэрбум төгрөгөө төлөх хугацаа нь дөхөхөд төлөх боломжгүй байсан учраас өөрийнхөө хувьцааг тухайн компанийн зээлийн өр төлбөртөө өгсөн. Ийм л зүйл болсон. Өөр асуудал байхгүй”















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иймэрхүү АН ын бузаруудыг далд оруулаачээ
neeree ehe neg niigemiin gutamshig bolson buzaruudiig dald oroosoi gehees ooroor heleh ug alga