Л.Гантөмөрийн хоёр талын суудлыг эзэгнэчид

Өчигдөр /2023.09.08/ Ардчилсан намын дарга Л.Гантөмөр төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ Х.Баттулгын хөх туган дор нэгдсэн тухайгаа цухуйлгасан утгатай үг амнаасаа унагасан нь анхаарал татна.
Тун саяхан Х.Баттулга МоАХ-ын цэнхэр далбааг намируулж, хөдөөгүүр явж “Хөх Монголын хөх туг” нэртэй чуулган хийсэн. Үүнийг нь Л.Гантөмөртэй тохиролцож чадаагүй учраас тусдаа нам байгуулж, өрх тусгаарлах гэж байгаа гэгдээд байв. Гэвч удалгүй Үндэсний бодлогын хорооны их хурлаар, дэд дарга нарын томилгоонд гурав дөрвөн хүнээ оруулсан юм. Үүгээрээ "Х.Баттулга гэдэг тусдаа хүчирхэг дүр юм шүү, намд нь түүний нэр нүүр хэрэгтэй, масст үзүүлэх нөлөө ихтэй хэвээрээ" гэдгээ харуулсан мессежийг өгсөн юм. Тэр намаасаа гарна гэхээсээ илүү нам доторх өөрийн нөлөөгөө харуулахад анхаарсан тоглолт хийсэн. Одоо мандат ба жагсаалтын тоог нам дотроо тохиролцоход илүү анхаарах аж.
Л.Гантөмөрийн нэг талын хүч яах аргагүй Х.Баттулга. Нөгөө талынх нь Ц.Элбэгдорж.
Ц.Элбэгдоржийн хувьд АН доторх нэг том фигур мөн байсаар явна. Тэрбээр С.Баярцогтыгоо генсект томилуулж чадаагүй ч, улстөрийн бодлогыг атгуулж чадав. Ингэснээр Л.Гантөмөр намынхаа томоохон эрх мэдлээс татгалзчихаж байгаа хэрэг. Сонгуульд нэр дэвших мандат олгодог, багаар тоглолт хийх зэрэг хамгийн гол судсыг С.Баярцогт атгана гэсэн үг.
АН-д одоогоор яг гялалзсан манлайлагч дүр байхгүй хэвээр С.Баярцогт Х.Баттулга хоёр хэдийгээр таарамжгүй харагддаг ч гэлээ Л.Гантөмөрийн хэлсэнчлэн хөх туган дор нэгдэж, ирэх сонгуульд орохоос өөр гарцгүй юм. Ийм нөхцөлд намын лидерүүд нь хурдан нэгдэж, тохироогоо сайн хийх, Л.Гантөмөрийн багийг илүү сайн дүрүүдээр үүсгэж өгөх шаардлагатай байгаа талаар нам дотроо ярилцсан бололтой.
Н.БЭХНЭМЭХ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан нөхдүүд одоо дахиад хаана ч дарга болон их хурлын гишүүн болох хэрэггүй. Өөрсдийнхөө төрсөн аймаг сумандаа очиж амьдарцгаа. Нөгөө ерөнхийлөгчөөр ажилласан хүнийг улстөрд дахин орохыг хориглох тухай уянгаа гишүүүн байхдаа нэг хууль санаачилсан одоо түүнийг их хурал хурдан батлаачээ.
Сэтгүүлч нэртэй худал шум дэгдээчдийн бичлэг үндэслэл муутай таавар төдий бөгөөд коммуистуудын захиалга төдий гэж БИ бодож байна.
Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс дахин улстөр рүү орох хэрэггүй дээ. Төрийн тэргүүн байсан хүн шиг намбалаг байх хэрэгтэй шүүдээ. Баттулга Элбэгээ Багабанди Намбар one Оочка нар амар тайван амрах хэрэгтэй. Дахин улстөр ярьж донхолзох хэрэггүй. Хэрвээ улстөр рүү дахин орохыг оролдвоос иргэд ихээхэн дургүйцэнэ шүү.
Нэг нь гайгүй боловсролтой, нөгөө нь боловсролгүй ч ялгаагүй хулгайчид