Гадаад мэдээДЭЛХИЙ

Хойд Солонгос байгуулагдсаны 75 жилийн ойд Орос, Хятадын төлөөлөгчид оролцов

Хойд Солонгос улс байгуулагдсаны 75 жилийн ойн парадад Орос болон Хятадын дипломат төлөөлөгчид оролцлоо.

Пхеньяны Ким Ир Сений талбайд баасан гарагт болсон уг арга хэмжээнд дүрэмт хувцастай хагас цэрэгжсэн жагсаал болсон юм. Хойд Солонгос улсын тэргүүн Ким энэ сард В.Путинтай уулзах магадлалтай гэх мэдээлэл гарсны дараагаар эл үйл ажиллагааг зохион байгуулсан билээ.

Ким ОХУ-д очиж, Украин дахь дайныг дэмжихийн тулд Москвад зэвсэг нийлүүлэх боломжийн талаар В.Путинтай ярилцахаар төлөвлөж байгаа гэгдэж буй.

Интерфакс агентлагийн мэдээлснээр бямба гарагт Москвад сэтгүүлчдийн асуултад Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков тайлбар өгөхөөс татгалзжээ. Гэвч Хойд Солонгос байгуулагдсаны 75 жилийн ойн баярт илгээсэн захидалдаа В.Путин "Хоёр орны харилцааг бүх талаар бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Солонгосын хойг болон Зүүн хойд Азийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангахад тусална" хэмээжээ.

БНАСАУ-ын дэглэмийг анх хүлээн зөвшөөрсөн улс бол ЗХУ юм. Тиймээс хоёр улсын нөхөрлөл, хөршийн харилцаа олон жил үргэлжилнэ хэмээн захидалд дурдсан байна.

People wave flags during a military parade to mark the 75th founding anniversary of North Korea's army, in Pyongyang, North Korea February 8, 2023,

Түүнчлэн БНХАУ-ын дарга Ши Жиньпин ойн баярыг тохиолдуулан Ким Чен Унд утсаар баяр хүргэжээ. Харин Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Лю Гуожун тэргүүтэй төлөөлөгчид парадад оролцсон байна.

Энэ удаагийн парадад урьдынх шиг цөмийн зэвсгээ харуулаагүй бөгөөд баллистик пуужин тэргүүтэй хориотой зэвсгээ ил гаргасангүй.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button