С.Эрдэнэ сонгуулийн бэлтгэлдээ гарч, Баянголчуудаа тойглов

Сонгууль дөхжээ. Улстөрчид уянгын халил эхлүүлжээ. “Элдэв чамин үгсээр чихэн дээр цэцэг ургуулах цагийг сонгуульд гэдэг” билээ. Чухам ийм жишээг С.Эрдэнэ харуулжээ. Өнгөрөгч амралтын өдрүүдэд тэрбээр дүүрэгтээ очоод уран панаал гэгчийг жинхэнэ хэрэглэсэн аж.
Тодруулбал, Баянгол дүүргийн Ардчилсан намын “Улс төрийн намрын үйл ажиллагааны нээлт-2023”болж, тус дүүргийн АН-ын дарга Н.Болдбаатар, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ болон намын гишүүд оролцож буй юм.
Нээлтийн ажиллагаанд С.Эрдэнэ үг хэлэхдээ: "Баянголчууд угаасаа цоглог, зовхи нь өөдөө хүмүүс. Нийслэл Улаанбаатар хотын өнгө төрхийг тодорхойлдог дүүрэг бол Баянгол. Баянгол дүүрэгт оюунлаг, дундаж амьжиргаатай, иргэд зонхилдог” хэмээсэн байна.
С.Эрдэнэ Баянгол дүүргээс гурван удаагийн Их хурлын сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулж байсан. Эл дүүрэгт дархлагдсан С.Эрдэнэд 2020 оны сонгуулиар тойргийнхон нь итгэл хүлээлгээгүй билээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
bah melhii arai2
Эрдэнэ чи одоо болсоон, өөр хүн сонгоно Баянголчууд бид.чиний сүүлийн 10 жилүүпэд МАН-ын захиалгат хүүхэлэй болж хахууь авч АН-ыг самарч газар доогуур оруулсан лай ланчигийг чинь түмэн бид мэдэж байгаа. Залууст зай тавь, битгий буг бол
Энэ бах мэлхийг тоохгүй шүү намаа нам биш мангас болгогод манай дүүрэгт хэрэггүй
МАН аас дэвшээч
bakh melkhii odoo bolio...