Гадаад мэдээДЭЛХИЙ

Гадаадын хэвлэлд: Орос, Монгол, Хятад гурвын хамтарсан хил дамнасан "Цайны их зам"

ОХУ-ын ТАСС агентлагт манай улстай холбоотой нийтэлсэн нийтлэлийг орчуулан хүргэе.

Орос болон Хятадтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь Монголын хувьд нэн тэргүүний зорилт хэвээр байна хэмээн ОХУ-ын ГХЯ-ны Азийн асуудал эрхэлсэн газрын нэгдүгээр захирал Георгий Зиновьев Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр мэдээллээ.

Тэрбээр "Монголын нийгмийн тогтвортой байдал, эдийн засгийн сайн сайхан байдлын баталгаа болсон хоёр хөрш болох Орос, Хятад улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь манай түншүүдийн тэргүүлэх чиглэл хэвээр байна гэж бид үзэж байна. Гурван талт хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхийг бид дэмжиж байна. Орос-Монгол-Хятадын эдийн засгийн коридорын хөтөлбөрийг эртнээс хэрэгжүүлснээр энэ бүс нутаг дахь хил дамнасан төслүүдийн дамжин өнгөрөх боломж нэмэгдэх болно гэдэгт бид итгэлтэй байна" гэв.

Москва, Улаанбаатарын харилцаанд сөрөг нөлөө үзүүлэх гэсэн барууны оролдлогын талаар Георгий Зиновьев "Бид хоёр талын улс төрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлж, яам, агентлагууд, олон нийтийн байгууллага, бизнес эрхлэгчдийн төлөөллүүдээр дамжуулан зохих түвшинд холбоотой байдаг. Парламент хоорондын хамтын ажиллагаа нэлээд эрчимжиж байна. Боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын салбарын солилцоо өргөжиж байна. Бид хил дамнасан болон бүс нутаг хоорондын харилцааг бэхжүүлэх болно" хэмээлээ.

Монгол Улс бусад улс, тэр дундаа барууны орнуудтай харилцаагаа хөгжүүлэх хүсэлтэй байгааг Орос ойлгож байгааг дипломатч мөн онцлов. Тэрбээр “Улаанбаатар гадаад бодлого, худалдаа, эдийн засгийн харилцаагаа аль болох төрөлжүүлж, гуравдагч хөрш гэгдэх АНУ, ЕХ, Япон, Энэтхэг, БНСУ-ын боломжийг ашиглах хүсэлтэй байгааг бид ойлгож байна. Турк болон Монголтой хиллэдэггүй бусад улс орнууд хүн амын аж байдлыг дээшлүүлэх асуудлыг шийдвэрлэхийн тулд барууны орнуудаас ноцтой шахалт үзүүлж байгаа ч Монголын удирдлага төвийг сахих байр сууриа тууштай баримталж, нэгдэхээс татгалзсаар байгааг бид харж байна” гэв.

-Гурван улсын хамтарсан "Цайны их зам" брэнд-

“Цайны их зам” брэндийг хөгжүүлэх хил дамнасан аялал жуулчлалын талаарх гурван улсын хил дамнасан хэлэлцүүлэг БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод удахгүй болно гэж Буриадын Аялал жуулчлалын сайд Алдар Доржиев Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр мэдээллээ.

Түүний хэлснээр урд хөршийн зүгээс энэ төслийг хэрэгжүүлэх сонирхолтой байгаа ажээ. Энэ талаараа ч өнгөрөгч 6-10-ны өдрүүдэд Хөх хотод болсон Хятад-Монголын экспогийн үеэр хамтарч ажиллахад бэлэн гэдгээ Хятадын талаас илэрхийлжээ.

Түүхт "Цайны их зам"-ын чиглэл нь өдгөө худалдаа, аялал жуулчлалын чиглэлүүд бүхий авто зам, төмөр зам болж хувирсан билээ. Энэ замын дагуу янз бүрийн эрин үед хамаарах, олон үндэстэн, ястны түүхэн дурсгалт газрууд бий. Тиймээс соёлын өвөрмөц онцлог нь цай чанах, хэрэглэх уламжлалтай холбоотой нь уг төслийн гол агуулга ажээ.

Энэ чиглэлийн маршрутаар Балтын тэнгис, Санкт-Петербург, Москва, ОХУ-ын Алтан цагариг хотууд, Сибирь, Байгал нуур, Буриад, Хиагт, Улаанбаатар, Монголын хээр тал, Хөх хот, Бээжин, Хятадын өмнөд хэсгийн цайны тариалан, Шар тэнгис гээд гурван улсын алдартай аялал жуулчлалын бүс нутгуудаар аялах боломжтой юм байна.

Н.АННА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин .
Зочин .

Яаж ч бодсон мөнхийн 2 хөрштэйгөө эн тэргүүнд харьцах нь жам ёсны бөгөөд эрүүл ухаан шүү .
Их эргүүтддэгээ одоо зогсоохгүй бол Украины фашист сэтгэлгээ рүү орно шүү !

Зочин
Зочин

Mongol Orosiin xariltsaa ertnees ulbaatai!!!Mongoliin elchiig alsan xen buxen shiitvel xuleedeg xuulitai bsan. Ter utgaaraa 13 r zuund Rusi iin xugjil tsetseglelriin tuv bolson Kiev iin noyod mash xaramsaltai aldaa gargaj Ih Mongol Ulsiin Elchiig alsan. Bat Haan xariug n ugch Kieviig gazartai tegshilsen tuuxtei.. Xarin Moskva xemeex jijig gatsaanii van Mongolchuudad unen setgeleer zutgesnii xuchind gazar zuin bairlaliig xargalzan BAT xaan Moskvag tatvar xuraaxaas exleed tuv bolgox bolomjtoi gesen sanaag xelsen bdag. Ene buxen buur suuld Orosuudiin MenguTimur gej tuuxendee bichdeg manai Altan Ordnii Xaan Munxtumuriin ued biellee olj Moskva anx gazriin zuragnaa tomooxon xot bolj temdeglegdej exelsen tuuxtei bdag. Yag unendee Kremliin Rusi bolon unuugiin Oros bol Mongoliin Altan Ordnii shuud zalgamj xalaa m. Xarin Orosuudaas iluu Mongoliin tuuxiig guivalaxiig xicheej bui uls bol uuriin gex unu ertnii tuuxgui ereever xuraavariin tsugluulga xasag yastan bolno.

Зочин
Зочин

Монгол улсад зааж зааварладаг хэн бэ? Сөнөж задарч дуусаасай дээрэнгүй тэнэг орос

Хахаха худ Орос худ Хятад
Хахаха худ Орос худ Хятад

Бараг жил болгон л цайны зам торгоны замаа хөгжүүлнэ гэж худ шаадгийн тэнэг монголчууд нь гөлийгөөд хараад байж байдгийн

Баас
Баас

Орос монголд э.з ийн ямарч таатай нөхцөл тавьдаггүй. Бөөн татвартай байдаг.

Гаанс
Гаанс

Үхсэн баас ярагчин ороксууд алтан урагийг хядаж дуусгасан новшнууд сөнөх тавилантай

Холбоотой мэдээ

Back to top button