Л.Бямбасүрэн 20 саяар торгуулж, Б.Алтанцом цагааджээ

ИНЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн, дэд дарга асан Б.Алтанцом нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрөгч баасан гарагт /2023.09.15/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ.
Улмаар шүүхээс Л.Бямбасүрэнд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял оноосон бол Б.Алтанцом цагаадсан байна.
Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-3 дахь заалтаар “Улс төрд нөлөө бүхий албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байдаг.
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатын туслахаар ажиллаж байсан Л.Отгончимэгт 22.3 сая төгрөгийн орон сууцын дэмжлэг олгох тушаал гаргаж, түүний данс руу 20 сая төгрөг шилжүүлсэн, ЗТХЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Мөнхнасан өмнө нь дээрх дэмжлэг болгож 20 сая төгрөг авчихаад байхад 2017 оны арванхоёрдугаар сард дахин 10 сая төгрөг шилжүүлэх тушаал гаргаж, 2018 оны нэгдүгээр сард есөн саяыг нь олгосон гэх хэрэгт холбогдсон байдаг аж.
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хулгайч нар мандан бадартугай шүүгч нар баяжигтун
Монголын МАНАН бүлгийн өт хорхой жоомнууд хэдэн тэрбумаар нь цусалчихаад 20-сая төгрөгөөр торгуулна ийм байхад хууль шүүх прокурор бүх зүйл худалдагдсан хулгайч нарын үүр байхаас яахав энэ олигархиуд цагаан захтай хвилгалчид үнэхээр том байна даа
Ямар муухай бэлцийсэн жоом шиг сда вэ
Ингээд бүгдээрээ цагаадна доо
шударга шүүсэн бол гэж харахаар юм байна даа
алтанцом гуай одоо больмоор юм даа, ккк,