З.Батбаяр: Нэг худгийг тойроод 40 жорлон бий, ус цэвэр байх үндэслэлгүй

Усны газрын дарга З.Батбаяр өнгөрөгч амралтын өдрүүдэд Улаанбаатар хот дахь нүхэн жорлонгуудын зургийг цахим орчинд байршуулсан нь олны анхааралд өртсөн.
Энэ мэдээллээ дэлгэрүүлж, З.Батбаяр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэрбээр “Нүхэн жорлонгуудаас болж ундны ус бохирдож байна.
Өглөө бүр шинжилгээ авдаг тул УСУГ-ын ус найдвартай. Гэтэл 17 мянган худаг, шинжилгээгүйгээр ус түгээж байгаа.
Нэг худгийг тойроод 40 жорлон байна. Иймд худгийн ус цэвэр байх боломж, үндэслэл алга.
Зайсангийн аман дахь гурван хотхоны уснаас гэдэсний савханцар илэрсэн. Сэлбэ голын уснаас ч илэрч байна. Тэгэхээр цаашид Улаанбаатар хотод худаг ухахыг зөвшөөрсөөр байх уу. Нөгөө талаар, шинэ хашаанд жорлон ухах нь тодорхой. Энэ логикоор, Улаанбаатарт дахин газар шинээр олгох ёстой юу гэх мэт асуудал тавигдаж байна” гэлээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ene pop gar shy said shigee
хориг сайн тавиад саналаа холбогдох газар нь чилтэл явуул усгүй бол үхэл