Нийгэм мэдээ

Цэрэг нас барснаас долоо хоногийн дараа АН дуугарав

УИХ дахь АН-ын бүлэг хуралдлаа.

Хуралдааны дараа бүлгийн гишүүдээс байр сууриа илэрхийлэв.

Энэ үеэр АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "АН-ын хувьд Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Энэ асуудалд, иргэдийн төлөөллийг оруулж ажиллуулах чиглэлд бодлого боловсруулж ажиллана" гэж мэдэгдлээ.

Мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяа "326-р ангид цэрэг амь насаа алдсан асуудалд манай нам маш шүүмжлэлтэй хандаж байна. Өмнө нь 2021 онд АН-ын бүлгээс ЗХЖШ руу албан бичиг явуулж, цэргийн асуудлыг хөндөж байсан. Тэр албан бичгийн дагуу Хүний эрхийн дэд хороо хуралдаж, тухайн үеийн Ерөнхийлөгч болон Засгийн газарт чиглэл хүргүүлсэн байдаг.

Бид одоо тэр чиглэлийн дагуу хяналтаа тавьж ажиллана" гэлээ.

326-р ангид цэрэг харамсалтайгаар амь насаа алдсан нь энэ сарын 13 буюу өнөөдрөөс долоо хоногийн өмнө юм. Энэ асуудлаар Засгийн газар, ҮАБЗ хуралдаж, нийгэм даяар хэлэлцүүлэг өрнөж дууссаны дараа АН даваа гарагийн бүлгийн хурлаараа сая ярилцан мэдээлэл хийцгээв.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button