"Нэг жуулчин-Нэг хонь" төсөл Булганаас эхэлж, 12 сард ирэх инфлюнсерүүдэд бэлэглэнэ
Байгаль орчин Аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Булган аймагт хамт ажиллаж, хувийн хэвшил, Төрийн албан хаагчдыг хамруулан “Нэг жуулчин-Нэг хонь” концевсийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ энэ онд Монгол улсад нийт аялсан жуулчдын тоо 600,000 хол давсан тухай дурдаад үүнтэй холбогдуулан хамгийн ихээр зорчсон Солонгос жуулчдад эм хонь бэлэглэж, бодлогын хүрээнд олон улсын аялагчдын тоог нэмэгдүүлэх болсон тухайгаа танилцууллаа.

Тэрбээр, "Манай улс өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор БНСУ-аас санал ирсэн. "Танай улс манай улсын жуулчдад эм хонь бэлэглээд долоо хоногтоо нэг удаа хонины зураг, бичлэг илгээж, харилцаа тогтоох боломжтой юу?" гэсэн. Мэдээж манай улсад боломж нь бий.
Бид БНСУ-руу малыг махлаад явуулах боломжгүй. Тиймээс энд бэлэглэсэн хонио өсгөж, үржүүлээд зун нь тэд ирж амрах бодлогыг хоёр улс хэлэлцэж байна. Арванхоёрдугаар сарын эхээр Монгол улсад БНСУ-ын олны танил инфлюнсерүүдийг ирнэ.
Энэ дээр тодорхой компанит ажил явуулахаар төлөвлөж байгаа учраас Булган аймагтай энэхүү ажлын анхны хамтын ажиллагааг эхлүүлж байна" гэлээ.
Эх сурвалж: Булган аймгийн ЗДТГ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Tenegtehee bolioch
Udahgui tvmen svregten so uud bii blj ted nar mahnii hanshiig togtoodog bloh vii de
Yu hiigeed bgaan bol
Tsaad tald ni yamar dald sanaa aguulj bgaag harahgui bna uu
M#l ni XAAN BANK honi ni Solongosuudiin gart gazriin baylag ni Hujaa nariin gart irged ni uursduu bool hiih yum uu . Ingej tenegdehiin orond Delhin standartad niitssen uilchilgeegeegei sanaachlaa ch m#l saidaa
Хил, хэл, мал гураваа хамгаалах байтал юу бэлэглэх вэ. Арай үгүй байлгүй дэ.
Хонь багадна гологдоно. Жуулчин болгонд нэг морь өгөөрэй. Тэгвэл бараг нэг тэрбум гадаадын тэнүүлчид монголд доншуучлах байх шүү.
Яана аа тэгээд малчид маань зөвшөөрсөн үү. Үгүй байлгүй лэ
Улс хулхидвал хэцүүхэн л юм болно шүү.тэр хонио өгөөрэй.ирсэн жуулчдад.