Галладаг сургуулийн сурагчид спорт заалгүй боллоо

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын сургуулийн спорт заал өчигдөр /2024.02.15/-ны орой шатсан. Тухайн сум гал унтраах техник, галын машингүй учраас иргэд чадлынхаа хэрээр түймэртэй тэмцсэн. Олон жилийн өмнө дүнз модоор барьсан уг байшинг цахилгаан утаснаас үүдэж шатсан байх магадлалтай хэмээн нутгийн иргэд үзэж байгаа юм байна.
Харин уг асуудлыг тус аймгийн цагдаагийн газар шалгаж эхэлсэн байна. Түймрийн үеэр ямар нэгэн хүн бэртэж гэмтээгүй бөгөөд дүгнэлт холбогдох ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Ташрамд дурьдахад, Улаан-Уул сумын сургуулийн шинэ байртай болгох ажил арваад жилийн өмнө эхэлсэн. Гэвч дуусаагүй барилгыг Улсын комисс хүлээж авсан баримт бичиг үйлдэж, төсөв мөнгийг нь авчихсан. Өнгөрсөн нэгдүгээр сард ХЭҮК тус суманд ажилласан. Улмаар БШУ-ны сайд уг барилгын төсөлтэй холбогдсон албан тушаалтан, ААН-үүдийг шалгаж эхэлсэн тухай мэдээлсэн.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.