НИЙГЭМНийгэм мэдээ

Сэлэнгэ голд осолдсон эрэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Сэлэнгэ голд осолдсон эрэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Тодруулбал, Булган аймаг, Хангал сум Хялганат тосгоны 4 дүгээр багийн "Сэлэнгэ гүүр" гэдэг газарт, Иргэн Ч “Сэлэнгэ” голд осолдсон тухай дуудлагыг өчигдөр буюу тавдугаар сарын 2-ны өдрийн 15:25 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Зэвсэгт хүчний 234 дүгээр анги, сум дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид Ч /36 настай, эрэгтэй/-ийг анх осолдсон Сэлэнгэ мөрний гүүрнээс зүүн хойд зүгт “Арван цагаан худаг” гэдэг газар хүртэл 14 км-т, 2 удаа завиар урсаж, 10 км-т голын эргээр явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Selengo gol xaana baidag yum bol?

Холбоотой мэдээ

Back to top button