НИЙГЭМНийгэм мэдээ

Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсныг зогсоон, битүүмжилжээ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид болон Сонгинохайрхан дүүрэг дэх Мал эмнэлгийн улсын байцаагч нартай хамтран хяналт шалгалт хийжээ. Тодруулбал, тус дүүрэгт махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газруудад холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан байна.

Энэ хүрээнд нэр бүхий гурван газарт прокурорын мэдэгдэл хүргүүлж, зохих зөвшөөрөлгүй ажиллаж байсан “ЗС” компанийн үйл ажиллагааг зогсоон, лац тавин битүүмжилжээ.

Тус шалгалтаар мал төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл, худалдааны 10 орчим аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаатай танилцахад,

  • мал эмнэлгийн дүгнэлт гаргуулаагүй,
  • ариутгал болон харуул хамгаалалтын гэрээ байгуулаагүй,
  • хөдөлмөр хамгааллын сургалт хийгээгүй,
  • хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй зэрэг зөрчил илэрсэн байна.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
тогтох
тогтох

Монголчууд нь яахав ээ махыг монгол аргаараа боловсруулна энэ хужаа махыг там болгож байна шүү эрхэмүүд ээ Болорчулуун гэж лалар юуч хийхгүй юм Улааны балаг арилахгүй нь байна.

Сүхбат
Сүхбат

Хужаагаас мах хүнсээ салгаач ээ.

ЗОЧИН
ЗОЧИН
Reply to  Сүхбат

Тэгээд заавар зөвлөлгөө өгөөд хяналт тавиад ажиллуулаач ээ .Заав*л хааж боож лацдаж торгож хурааж сүр бадруулах хэрэгтэй юм уу.Төрийн *лбаныханы ажил аа хийж байгаа байд*л нэг иймэрхүү сүр бадруулсан хаасан боосон дарамталсан юмнууд

Зочин
Зочин

Эхлээд үйлдвэр нэртэй сендвичэн битүү амбаар барина, ямарч эрүүл ахуйн дүгнэлтгүйгээр хятадаас хор оруулж малын махтаай холино. Ийм газруудыг шууд хааж барьсан амбаарыг нь нурааж бул! Монгол хүмүүсийг ходоодоор нь хордуулах л зүйл байвал устгаад бай!

Зочин
Зочин

энэ нам хахууль авахаас өөр юм мэддэггүй. Дандаа ард түмнээ боож хааж байдаг новшнууд шүү. Монгол мал эрүүл гэдгийг мэддэг баймаар юм. Хүн бизнесээ зөвшөөрөл авч хийнэ гэж пу байхав дээ. Уламжлалын дагуу малаа муулаад зарж байгаа жирийн ард шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button