Сурвалжилга, Нийтлэл

АН мэдрэмжгүй “ШОУ”-нуудаа анзаарна уу

Ардчилсан Намын дарга С.Эрдэнэ саяхан мэдээлэл хийж, “Ард түмнийхээ төлөө Ардчилсан намаас өөр дуугарах нам байхгүй” гэж мэдэгдэв. Ингэж худлаа улс төржөөд ч яах вэ. Улс төрчдийн “цагаан цаас” гэж боддог ард түмэн эдүгээ ухаантай болсон. Шинэ тутам суралцаж, ухаарч, алдаа оноогоо эргэн харж байна.

Ардчилсан нам засагласан үедээ чөлөөт зах зээлийн зарчмыг баримталж, эдийн засгаа солонгоруулах, мөнгөний эргэлтийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчдээ дэмжих зэргээр нааштай шийдлүүд хийдэг нь үнэн. Гэхдээ л тэд бондын мөнгөөр гар угааж, асар их мөнгөн дүнгүүдээр танилын хүрээндээ зээл олгож,  хувь авч,  цөөн хүрээнд харилцан баяждаг жишгээс тойроогүй.

Тэд мэдээлэлд ойр байдлаа хангалттай сайн ашиглаж, төсөл тендерт оролцох, энэ тэнд асар их хэмжээтэй  газар худалдан авахаа ч мартаагүй билээ. Өнгөн дээр диваажингийн үлгэр яриад, өөр зууртаа наймаалцдаг ханцуйны загварыг эрх барьсан нам бүр л гаргадаг. Юу үнэн, тэр үнэн.

Тийм  байж, “Ард түмнийхээ төлөө АН-аас өөр зүтгэх нам байхгүй” гэж хэлээд ч яах вэ, зүгээр. Итгэлт баяны хэлдэгчлэн “Ичиж үхмээр л дамшиг” гээч л юм болов. АН-ын  мэдрэмжгүй шоу энэ хүрээд зогссонгүй. Өчигдөр Эрүүл мэндийн яамны гадаа дэд сайд асан, АН-ын ҮБХ-ны гишүүн Ж.Амарсанаагийн тэргүүлсэн жагсаал зохион байгуулагдав.

Жагсаал дээрх дэд сайд асан Ж.Амарсанаагийн тэргүүлсэн хүмүүс Д.Сарангэрэл сайдын зургийг фотошоп хэлбэрээр “матарлаж”, “Би төрөөс ч иднэ, манай туслах ч авлига авна”  гэсэн лоозон өргөсөн байна. Гаднын оронд өндөр боловсрол эзэмшиж, Харвардад багшилж явсан “соёлтой” эрхэм улс төрийн тавцан дээр өрсөлдөгчөө “матарлаад” ч болтугай ялахаар тэмцэж буй нь хачирхалтай.

Одоо тэгээд 30 хоног жагсана гэж байгаа юм. Энэ их стресстэй, завгүй, хоногийн хоолныхоо төлөө мэнчийтэл зүтгэж байгаа ард түмэн та бүхэнтэй 30 хоног жагслаа юу. Жагссаны зоргоор 64 суудалтай МАН-ын тэргүүлсэн Засгийн газар огцорлоо юу. Ялагдсан нам хийрхэлтэй байж болно, гэхдээ арай ингэж мэдрэмжгүй загнахгүй байлгүй дээ.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button