УЛС ТӨР

Ж.Баярмаа: Соёлын яам байх шаардлагагүй, аялал жуулчлал, спорттой нийлүүлэхэд болно

УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. Түүний чуулганы индэрээс "Соёлын яамыг татан буулгах хэрэгтэй" хэмээн хэлсэн нь шүүмжлэл дагуулж эхлээд байна.

-Сайд нарыг томилох асуудал нэлээд удааширч байна. Таны намын зүгээс ямар нэг асуудал байна уу?

-Засгийн газрын бүрэлдэхүүнтэй холбоотойгоор тодорхой мэдээлэл алга. Нам дотроо бол манайх ямар нэг асуудал байхгүй. Хэн хэнийг сайдаар томилуулах вэ гэдэг нэрсээ явуулчихсан.

-Долоон сайдын гурав дээр нь тохирохгүй байна гэх мэдээлэл байна?

-Би тийм мэдээлэл аваагүй. Ямартай ч АН дотроо асуудал байхгүй. Бүх юман дээр харьцангүй зөвшилцөл үүссэн. Ерөнхий сайдын зүгээс таалах таалахгүй, авах авахгүйг мэдэхгүй.

-Та Соёлын яамыг татан буулгах ёстой гэж чуулганы индэрээс хэллээ. Яагаад?

-Энэ соёл, урлагийн асуудал чинь бидний гар утсанд байдаг болчихлоо шүү дээ. Өв уламжлал гэдэг бол арай өөр. Гэхдээ тэрийг яамны хэмжээнд авч хэрэгжүүлэх том ажил бол биш. Залуучуудад зориулсан гэлтгүй бүх хөгжмийн наадам, урлаг соёлын арга хэмжээг төрийн бус байгууллагууд нь мэргэжлийн хийдэг болоод удаж байгаа. Маш олон жил болж байна. Тиймээс үүн дээр төсөв, мөнгө зарцуулаад том бүтэцтэй ажиллаад байх шаардлагагүй гэж боддог. Өнөөдрийн бүтцээр аялал жуулчлал, спорттой нийлүүлэхэд асуудал байхгүй. Өмнө нь ч гэсэн агентлагийн хэмжээнд ажиллаж байсан.

-Танай намын гишүүн соёл, урлаг гэдэг зөвхөн дуу хөгжмөөр хязгаарлагдахгүй шүү дээ гэж таны хэлснийг няцааж байгаа харагдсан?

-Үгүй байх. Би тэр яриаг сайн сонсоогүй. Хязгаарлагдахгүй байх тусмаа хаана харьяалагдахыг нь зөв олж тогтоох ёстой гэж ярьсан байх.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХ ХЭРЭГТЭЙ
ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХ ХЭРЭГТЭЙ

Соёлын яамгүй байлгах гэдэг нь энэ хүүхний мэдрэмжгүй, мэдлэггүйг харуулж бна. Улс гүрэн бүр соёлоор дамжуулж харилцан ажилладаг байтал мэдлэг муутай иймэрхүү юмнууд садаа чөдөр болж бгаа нь туйлын харамсмаар...

Зочин
Зочин

Дүнхүү

Зочин
Зочин

Энэ хүүхэн хаанаас гарч ирээд тодрох гээд худ худ юм яриад байна аа Соёлийн яамаа түшиглээд аялал жуулчлал биен тамир энэ тэр нь явах ёстой юм биш үү

Зочин
Зочин

Төр шургалсан данжаадуудын үр садууд ажлаа хийгээд эхэллээ дээ Монголын маань түүх соёлоор оролдоод эхэллээ

Bibi
Bibi

Mash zuv demjij bn. nomin gd bayan ailin teneg avgaig saatyyldag togloomni gazar bsn

Зочин
Зочин

Нэмэгдэхүүн байрыг сольсон ч нийлбэр нь адилхан гэдэг шиг энэ олон яам хэрэггүй Монгол Улс цах эрчим хүч нефть үйлдвэрлэж чадахгүй 102 жил болж байхад Яамандаа биш Монгол шуналтай хүмүүс төрийг самарсаар ирсэн бна АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ СПОРТЫН яам ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ нэг агентлаг бсан ч болно цагаан гартнууд олширч Төсөв цавчиж тёндэр цавчсаар маш их хариуцлагагүй улсаа цөлмөсөн хулгайч нар л олширч бна

иргэн
иргэн

Соёл урлаг өв соёл бол улс орны нүүр царай тул улсаас дэмжиж яам байгуулсан байх

иргэн
иргэн

ганц энэ хүүхэн соёлын яамыг татан буулгах хэрэгтэй гэж үзээд байгаа юм биш гэж би харж байгаа соёл гэдгийг яг юугаар гаргаж таниулах сурталчилах гэдэг нь чухал даанч сайд нь өөрөө тэрийг ойлгохгүй дуу бүжиг кино наадам төдийхнөөр л хийгээд байна.

ЗочинЗочин
ЗочинЗочин

Нүхэн жорлон шигээ бузар харанхуй хулгайчдын нийгэм соёл гэгээрэл эгч шүдний өвчин хадны мангаа!!

Холбоотой мэдээ

Back to top button