НИЙГЭМ
Гүйцэтгэлээ хэтрүүлж санхүүжилт нэхсэн улс, хувийн 58 эмнэлгийг даатгалаас хаслаа
"Ирэх есдүгээр сарын 24-нөөс эхлэн эмнэлгүүдийг Эрүүл мэндийн даатгалаар санхүүжүүлэхгүй болсон" гэх мэдээллийн дагуу ЭМДЕГ-аас тодрууллаа.
Тодруулбал, "Улсын болон хувийн нийт 58 эмнэлэгт 2024 оныг дуустал санхүүжилт олгохгүй байхаар шийдвэрлэсэн. Эдгээр эмнэлгүүд үзлэг, оношилгоогоо хэтрүүлэн хийж даатгалаас тэр хэмжээнд санхүүжилт авахыг хүссэн. Энэ нь журамдаа боломжгүй тул ийм шийдвэр гаргасан. Үүнд хувийн болон улсын эмнэлгүүд багтсан. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй нийтэд мэдээлэх болно" гэлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ачтан гэж хөгийн эмнэлэг байна. Компаний эзэд нь гэж мэргэжлийн бус хүмүүс удирддаг. Эмнэлэг дотроо хэл ам, хэрүүл тэмцэл гаарсан. Эмч ажилчдынхаа цалин хөлсийг нэмдэггүй, бараг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулдаг, нийгмийн асуудалд нь анхаарадаггүй. Хариуцлагагүй байдал газар авсан аймшгийн эмнэлэг байна. Удирдлагууд нь гэж хов живэнд дуртай, ажилчдаа ялгаварлан гадуурхдаг. Урьдны Ачтан эмнэлэг биш болсон байна лээ.
ЗӨВ ШҮҮ ХЯНАЛТ СЙАН БАЙХ ХЭРЭГТЭЙ
Зөв л дөө шударга л ажиллах хэрэгтэй. Шударга ёс мандтугай
Ёстой зөв байх шүү иргэдийн эрүүл мэндийн даатгалын мөнгийг худал хуурмаг онош, үзлэгийн дүн хийж иргэдийн даатгалын мөнгийг ховх сордог бузар луйварчинууд маш их болсон байдаг шүү.
Эрүүл мэндийн салбарынхан эм, эмч, эмнэлэг гээд бүгд дээрэмчид.
Энэ одоо үгийн дунд "ал" нэж бичиж болохоо болио юу!!!
Энэ одоо үгийн дунд al гэж бичиж болохоо больжээ??!
Хувийн эмнэлэгүүд зүгээр л үзүүлээд гарахын хооронд иргэдээс маш их мөнгө авдаг боловч, компьютер дээр болохоор түүнээс ч их үзлэг оношилгоо хийсэн гэж худлаа онош бичдэг шүү хувийн эмнэлгүүд арай дэндүү МӨН даралт үзүүлэхэд л З5000 арай гэсэн хэдий ч эрүүл мэндийн дэвтэр гээл хувь хүний эрүүл мэндийн даатгалаас маш их мөнгө шаадаг жнь: БУЯНТ ЭЭЖ ХУВИЙН ЭМНЭЛЭГ АРАЙ Л ХЭТЭРХИЙ САНАГДСАН ШҮҮ
Арайл дэндүү санхүүжилт авч бна ш тэ.үүнийг эрт цэгцлэх бсан юм.эмч нар нь мэдлэг муу.хэвтэхэд хоолны чанар муу тариа эм нь арайл дэндүү эдгэх биш гардаг бариа засал муу ийм байж улсын мөнгийг хайр гамгүй санхүүжилт авдаг сувилал эмнэлэгийг үнэхээр эрт шүүж цэгцэлж ажилах цаг нь аль хэдийн болох бсан юм.