УЛС ТӨР

УИХ-ын гишүүд, яамд, тамгынхан машинаасаа бууж, автобусанд сууна

"20 минутын хот" үндэсний хороо өнөөдөр анхны хурлаа хийлээ. Тус хурлаар Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын мэдээллийг сонссон байна. Энэ хүрээнд хорооны гишүүд замын асуудлаар хуралджээ.

Тодруулбал, энэ тухай Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн "Есдүгээр сард замын нөхцөл байдал хүнд байхаар байна. Зам засварын ажил ихээр хийгдэнэ. Тухайлбал нийслэлийн нийт замын 60-70 хувь дээр засварын ажил хучилт хийгдэхээр байгаа. Тиймээс олон газар зам хаагдана. Мөн дээд хэмжээний айлчлал олон байна. Иймд иргэдийн санал асуулгыг сонсоод яаралтай дугаарын хязгаарлалтыг эхлүүлэх чиглэлийг хотын даргад өглөө.

Хоёрдугаарт, тодотголын үеэр хэлэлцэгдсэн томоохон төслүүдийн зөвлөх үйлчилгээ, техник эдийн засгийн үндэслэл, ажлын зургууд хийх төсвүүд тавигдсан. Энэ ажлыг хэрхэн зохион байгуулахыг хэлэлцлээ.

Гуравдугаарт автобусны үйлчилгээг сайжруулах чиглэлээр хийгдэж байгаа арга хэмжээнүүдийг ярилцлаа. Ялангуяа төрийн байгууллагууд, УИХ, Засгийн газар энэ ажлыг эхлүүлье гэж шийдэж байна. Энэ хүрээнд их хурлын тамгын газар, ЗГХЭГ-т автобус хүлээлгэж өгөх гэж байна. УИХ-ын гишүүд, яам тамгынхан эхний ээлжид зогсоолоо тодорхойлж байгаад машинаасаа бууцгаая, автобусанд сууцгаая гэдэг ажлыг эхлүүлж, уриалах шийдвэр гаргалаа" гэлээ.

Видео:

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зоч
Зоч

Тэгш сондгой хязгаарлалтыг хийх хэрэггүй. Тэнэгүүд нь машинаа унаад 0 зогсоно л биз. Ингэж гал унтраах арга хэмжээ авч байхаар машин, хуучин сэлбэг дугуйны импорын хязгаарлалтыг хий.

Зочин
Зочин
Reply to  Зоч

Чи баян юм байна. Наадах чинь шал дэмий санал баына. Харин зүүн баруун 4 зам болон их бага тойруу болон нарны замаар маш өндөр төлбөртэйгээр зорчуул. Нэг удаа нэг удаа зорчиход 2 дөрвөн замын хооронд 10 мянган төгрөг, бага тойруугаар 1 удаа явахад 8 мянган төгрөг, их тойруу болон нарны замаар 1 удаа зорчиход 5 мянган төгрөг хураа.

Зочин
Зочин

За Эрдэнэбүрэн уриалаад суугаад өлбийгээд байх хэрэггүй. Төрийн албан хаагчийг хувийн машинаар ажилдаа ирэх буцахыг хориглоочээ. Мөн төрийн бүх шатны сайд дарга нарыг ажилдаа ирэх буцахдаа зөвхөн ниытийн тээврээр зорчдог болгоо. Хэрвээ тэгж чадахгүй бол ажилаа өгөөд зайл гэдэг шаардлага тавь хэрэгжүүл. Ингэж байж эмх цэгцэндээ орж, нийтийн тээвэр япон англи улс шиг алдагдалгүЙ ашигтай ажиллах болноо.

Зочин
Зочин

Түргэний машин эргүүлийн цагдаагийн машин гал гамшигтай тэмцдэг машин, хүнс тээвэрлэдэг машнаас бусад бүх машиныг төв зам болон их бага тойруу, нарны зам, энхтайны гүүр нарны гүүрээр явахыг хоригло Эрдэнэбүрээн!!!!!!

Зочин
Зочин

ОРДНЫХОН АВТОБУСААР ЯВАА

Иргэн
Иргэн

Өө ярьж л байдаг юм биелсэн зүйл нэг ч байхгүй!!!

зочин
зочин

хотыг даргын амаар ажиллах сайдын хэрэг байна уу.

иргэн
иргэн

яг зөв шийдвэр бна.Амжилт !!!!!!!!

Зочин
Зочин

Яг автуусаар явж харагдаач

Зочин
Зочин

Шш чааваас даа

Холбоотой мэдээ

Back to top button