Нийгэм мэдээ

Г.Болор НҮБ-ын байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөхөөр 4 жил ажиллана

Зэвсэгт хүчний Жанжин штабын сургалт бэлтгэлийн газрын дарга, Бригадын генерал Г.Болор НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын Цэргийн зөвлөхөөр томилогдон, дөрвөн жилийн хугацаатай ажиллах болжээ.

Монгол Улсын анхны эмэгтэй генерал тэрбээр шинэ албандаа томилогдож өнгөрсөн зун АНУ-ыг зорьсон байна.

Түүний хувьд Цэргийн сургуулийн анхны эмэгтэй сонсогч төдийгүй АНУ-ын Албама муж дахь Агаарын цэргийн команд, штабын коллежийг төгссөн анхны эмэгтэй алба хаагч, НҮБ-ийн Энхийг сахиулах ажиллагааны төв штабт ажилласан мөн анхны монгол офицер юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Амны хишигтэй генерал бүсгүй байна. Ажилд нь амжилт хүсье!

Зочин
Зочин

Эмэгтэй генерал гэж юу байхав дээ. Эмэгтэй генерал битгий хэл эмэгтэй хурандаа байх нь ч утгагүй зүйл шүү дээ. Ер нь сүүлийн жилүүдэд цэргийн бүх шатны байгууллага дампуурч байна гэсэн үг. Ерөнхийлөгч эмэгтэй хүнд хурандаа цол олгохгүй байх талаар үүрэг өгөхийн оронд өөрөө нэгэн эмэгтэйд генерал цол олгоно гэдэг бол дампуурлыг дэмжиж байнаа л гэсэн үг.

Холбоотой мэдээ

Back to top button