Нийгэм мэдээ

Шүүхээр шийтгүүлсэн хүүхдүүдийг сургалтад хамруулж, гэрчилгээ олголоо

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Чингэлтэй дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс, ерөнхий боловсролын 24 дүгээр сургууль, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газартай хамтран шүүхээс хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан өсвөр насны хүүхдүүдийг сургалтад хамрууллаа.

Сургалтыг "Хорт зуршлын сөрөг нөлөө", "Хувь хүний хөгжил, ирээдүйн зорилго зорилт", "Зөрчлийн тухай хууль" сэдвээр зохион байгуулж, амжилттай оролцсон хүүхдүүдэд Чингэлтэй дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсээс гэрчилгээ олголоо гэж ШШГЕГ-аас мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button