Нийгэм мэдээ

Баруун аймгууд руу зорчих автобус өнөөдрөөс эхлэн “Драгон” төвөөс явна

Таван шарын нүхэн гарцын ажлын хүрээнд “Залуус” хорооллоос “Номин” агуулах худалдааны төв хүртэлх авто замыг өчигдрөөс хааж, засварлаж эхэлсэн.

Долоо хоног үргэлжлэх энэ ажлын улмаас Сонгинохайрхан дүүргийн “Номин” агуулах төвөөс хот хоорондын тээвэрлэлт хийж байсан автобуснууд өнөөдрөөс “Драгон” авто зогсоолоос үйлчилж эхэлжээ.

Өөрөөр хэлбэл, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Увс, Ховд чиглэлийн автобусууд энэ сарын 28-ныг дуустал “Драгон” авто зогсоолоос тээвэрлэлт гүйцэтгэх түр зохицуулалт хийсэн байна. Улмаар энэ сарын 29-нөөс буцаад “Номин” агуулах төвөөс зорчигчдод үйлчилж эхлэх аж.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button