Нийгэм мэдээ
Хэнтийд галд өртөж, амиа алдсан хоёр хүүхдэд зориулж өнөөдөр зул өргөнө

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн нэгдүгээр багт гэр шатаж, бага насны хоёр хүүхэд галд өртөн, амиа алдсан харамсалтай мэдээг бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, энэ талаарх дуудлагыг дуудлагыг 01:18 цагт хүлээн авсан ба Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай 1 гэр, угсарч барьсан 4 ханатай, 5 ханатай 2 гэр тус тус шатсан. Уг гал түймэрт 5 настай эрэгтэй, 3 настай эмэгтэй хүүхэд өртөж, амиа алдсан билээ.
Тэгвэл бяцхан хоёр зүрхийн төлөө Хэнтийнхэн гэр бүл болон иргэдтэй хамт өнөөдөр /2024.10.25/ оройн 19.00 цагт Чингисийн талбайд зул өргөхөөр болжээ. Гэр бүлийн зүгээс 1000 зул бэлдэж байгаа бөгөөд ирэх хүмүүс өөрсдөө ч зулаа бэлдээд ирж болно гэдгийг хэлж байлаа.
М.АГАР




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ ХАРАА ХЯНАЛТГҮЙ ОРХИДОГ ЭНЭ ХЭНЭГГҮЙ ЗАНГАА БОЛИМООР ЮМ ЭВИЙДЭЭ НЯЛХ ХҮҮХДҮҮД БАЙНА.МАШ ХАРАМСАЛТАЙ МЭДЭЭ ЮМ ГҮН ЭМЭГНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ. МОНГОЛЧУУД ИНГЭХЭЭРЭЭ Л НЭГ ГОЁ ШҮҮ ҮХЭЛ ХАГАЦАЛ ЗОВЛОН ГУНИГАА ХУВААЛЦСААР ИРСЭН АРД ТҮМЭН ШҮҮ БИ Ч ОЧНОО ХОЁР ХӨӨРХӨН БЯЦХАН ЗҮРХНИЙ ТӨЛӨӨ ТҮМЭНТЭЭ ЗУЛ ӨРГӨЦГӨӨЕ МОНГОЛЧУУДАА БИДЭНДЭЭ ЭРГЭЖ ТӨРӨӨРЭЙ