Нийгэм мэдээ
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
Аргын тооллын аравдугаар сарын 28, Сумьяа гараг. Билгийн тооллын 26, Бага морь одтой, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг, 07.31-17.41.
Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйл хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар явахаар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.
З.УЧРАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.