Нийгэм мэдээ

Үйл явдал: Боловсролын цахим танхимын танилцуулга болно

Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

09:00 цагт:

  • Монгол-Казахстаны Ажил хэргийн зөвлөлийн хурал, бизнес уулзалт МҮХАҮТ-д  болно.
  •  “Шангри-Ла”-д “Монголын орон сууцны ирээдүй-2024” олон улсын форумыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Дэлхийн банк, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран зохион байгуулна.

09:30 цагт:

  • Говийн зэрлэг амьтад хавтгай, мазаалай, тахь, хулан, монгол бөхөн, хар сүүлтийн амьдрах орчны талаар эрдэмтэн судлаачид МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд танилцуулна.

10:00 цагт:

  •  Монгол Улсад статистикийн байгууллага үүсч, хөгжсөний 100 жилийн ойн “Нээлттэй хаалганы өдөрлөг” “Холидэй Инн” зочид буудалд болно.

11.00 цагт:

  • Тархины харвалтын Дэлхийн өдрийн талаар ЭМЯ-нд мэдээлнэ.
  •  Боловсролын салбарын цахим танхимын “Albus” төслийг МУБИС-д  танилцуулна.
  • Дүрслэх урлагийн музейд Н.К.Рерихийн 150 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Монгол марк дахь Оросын сэдэв”, “Н.Рерих-гадаад орны марканд” үзэсгэлэнгийн нээлт болно.

11:40 цагт:

  • УГЗ, хөгжмийн зохиолч Б. Магсаржав, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Ж.Ганчимэг нарын “Нар хасын дуун” номын нээлт "Интерном"-д  болно.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button