Хүний эмийн зөвлөл хуралдаж жороор олгох эмийн бүртгэлийг шинэчлэхээр боллоо

ЭМЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөл өнгөрсөн баасан гарагт /2024.10.25/ хуралдаж, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмийн олгох нөхцөлийн зөрүүтэй байдалд хийсэн үнэлгээний дүн болон уналт таталтын эмийн нөөцийн өнөөгийн байдлын талаар асуудлыг хэлэлцсэн билээ.
Эмийн бүртгэлийн цахим “Лайсмед” програмд орсон 172 эмийн олгох нөхцлийн мэдээлэл, улсын бүртгэлийн дугаар, үйлдвэрлэгчээс ирүүлсэн хэрэглэх заавар дахь олгох нөхцлийн мэдээллийн зөрүүтэй байдлын талаар нийт 61 байгууллагаас тодруулгыг авч, хийсэн дүн шинжилгээг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас танилцуулсан юм.
Хүний эмийн зөвлөл ирэх долоо хоногт дахин хуралдаж, эмийн олгох нөхцлийн талаар засварыг оруулах асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр болсон байна.
М.АГАР




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бүр нэг хайнга ! Заавал хэн нэгэн чичилбэл ажлаа хийдэг. Судалгаа шинжилгээгүй огцом шийд гэнэт гаргадаг.
Ямар эм хэрэгтэй байгааг эмчээс асууна. Эмч эмчилгээгээ хийхэд ямар эм дутагдаж байна вэ ? Эмч нараас байнга судалгаа санал асуулга авч байж та нар ажлаа хийнэ.
Мөн эмийн нөөцөө эмчдээ газар зүйн байршлаар нь ойрх эмийн сангийн байршлаар нь харуулах хэрэгтэй. Тэгж байж эмч боломжит эмээ бичихгүйгээр шууд нэг эм бичдэг тэрийг нь бариад дэргэдэх эмийн санд нь орохоор байхгүй байдаг. Тэгэхээр өвчтөн дахиад цаг авч дахин эмчид очно Үүнийг хүнд суртал гэдэг юм ! Тэгээд бичсэн эмийг нь уухгүй болохоор өөр нэг эмч гайхна. Уг нь уух шаардлагатай эм болоод тэр эмч асууж байгаа байх. Байхгүй болохоор нь өөр эм өөрөө орлуулаад авчихсан.