Нийгэм мэдээ

Д.Зөөлөнсий “Virtuoso Gala Concert-2024” тоглолтод оролцоно

Гарамгай уран бүтээлчдийн “Virtuoso Gala Concert-2024” энэ сарын 31-нд Улсын филармонид зохиогдоно.

Үүнтэй холбогдуулан МУК-ийн оюутан Д.Зөөлөнсий тус тоглолтод уригджээ. Түүнийг залуу хөгжимчин бөгөөд уран бүтээлийн өндөр амжилттай байгаа учраас урилгаар оролцуулж байгаа юм байна.

Д.Зөөлөнсий нь 2024 онд Испани улсын, “Beyond the music” уралдааны I байрын эзэн. АНУ-ын, “Крешендо” уралдааны I, II байрын шагналт. ОХУ-ын “Найдал” уралдаанд амжилттай оролцсон. БНЧУ-ын, Хераны нэрэмжит, Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит олон улсын уралдаан тус бүрт тусгай байр эзэлсэн.

ОХУ-ын, О.Л.Лундстермийн нэрэмжит фестиваль, мастер класс, оркестрын тоглолтод амжилттай оролцсон. Тэрбээр “Virtuoso Gala Concert-2024”-д Унгарын нэрт хөгжмийн зохиолч Д.Попперын “Унгар рапсоди” тоглох аж. Уг бүтээлээс унгар ардын дуу хуурын өнгө, бүжгийн хэмнэлийг мэдэрнэ. Дэлхийн хөгжмийн түүхэн дэх “унгар рапсоди” хэмээх байр суурийг ч энэхүү рапсоди илтгэдэг байна.

Тус тоглолтын зохион байгуулагч нь “Виртүс” академи бөгөөд 21 дэх жилдээ тоглолтоо хийж байна. “Виртүс” академийн зүгээс уг тоглолтыг гол нь өсвөрийн болон залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор явуулахдаа үзэгчдийн сонгодог хөгжмийн талаарх ойлголт, мэдлэгийг тэлэх, танин мэдэхүйд нь нэмэр болохыг эрхэмлэдэг аж. Энэ үүднээс гала тоглолтод үндэсний болон сонгодог хөгжмийн зэмсгээр хичээллэдэг, тоглодог уран бүтээлчдээс нэг, нэгийг сонгож оролцуулах зарчим баримталдаг юм байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сайн байна. Аавынх нь нар гарч дээ. Эвий эвий..

Зочин
Зочин

mundag

Зочин
Зочин

Мундаг шүү

Back to top button