Нийгэм мэдээ

Ч.Номин: Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей, археологи, угсаатны зүйн музейг ашиглалтад оруулна

Монгол Улсад музейн салбар үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Төрийн ордонд үе үеийн музейн салбарын ажилтан, албан хаагчид, эрдэмтэн судлаачид болон салбарынхан цуглаж өнгөрсөн 100 жилийн амжилт, ололт, алдаа дутагдлаа эргэцүүллээ.  

Хүндэтгэлийн хуралдааныг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин нээж, үг хэлэв.

Тэрбээр “100 жилийн өмнө музей хэмээх байгууллага Монгол Улсад үүсч, соён гэгээрэлд үнэтэй хувь нэмэр оруулж эхэлсэн билээ. Тэр цагаас хойш үндэсний үнэт өвийг цуглуулах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, дэлхий дахинд сурталчлах үүргийг биелүүлсээр өнөөдөртэй золгож байна.

Анх сүмийн барилгаас эхэлсэн музейн салбар 40 гаруй барилгатай болж, 336 мянга гаруй үзмэр, 1200 гаруй ажилтантай болж хөгжсөн нь үе үеийн музейчдийн зүтгэлийн үр дүн юм.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бид Музейн тухай анхдагч хуулийг батлуулж, 16 хүртэлх насны хүүхэд музейгээр үнэ төлбөргүй, хөгжлийн ялгаатай иргэд, ахмад настнууд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжийг бүрдүүллээ. Үүнээс гадна жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт иргэдийг музейн үйл ажиллагаанд үнэ, төлбөргүй хамруулах “Музейн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулж хэвшлээ. 

Чингис хаан Үндэсний музей, орон нутаг судлах 2 музейг ашиглалтад оруулж, 4 музейн барилга угсралтын ажил дуусаад байна. Мөн музейн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн бүх музейн хамгаалалт, аюулгүй байдлын системийг бүрэн шинэчиллээ. 

2019 онтой харьцуулахад музейн үзэгчийн тоо 40 хувиар өсөж, 1.1 саяд хүрсэн бол орлого 1.5 дахин өсөж 4.2 тэрбум төгрөгт хүрээд байна. Музейн салбарын ажилтан, албан хаагчдын тоо 2019 онтой харьцуулахад 12.5 хувиар өслөө.

Чингис хаан Үндэсний музейг National Geographic агентлаг 2024 онд заавал үзэх музейн нэгээр нэрлэсэн бол Францын Historia сэтгүүл “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг 2023 оны шилдэг үзэсгэлэнгээр шалгаруулсан.

Цаашид Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей, Археологи, угсаатны зүйн музейг ашиглалтад оруулж, музейг бүс нутгийн төдийгүй олон улсын түвшинд хөгжүүлэхээр зорьж байна.

Монгол үндэстний үнэт зүйлсээ хадгалж хамгаалах, судлан шинжлэх үйлсэд амжилт хүсье” хэмээв. 

100 жилийн ойн хүндэтгэлийн хуралдаанд улс орон нутаг, төр хувийн хэвшлийн музейн 700 гаруй төлөөлөгчид эх орны өнцөг булан бүрээс хуран цуглав. 

Үүний араас Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл нар “Монголын музейн 100 жил шинжлэх ухааны оролцоо”, ССАЖЗЯ-ны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн “Музейн хөгжил: Бодлого ба чиг хандлага” сэдэвт илтгэлийг танилцууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 24, 2024 20:04

хүүхдүүдэд үнэгүй сайн үзүүлэх л хэрэгтэй байна

Зочин
Зочин
12 сар 24, 2024 23:40

Y####n g####i harahaar uur hureed bh ym Aawtaigaa taarsan y####n

Зочин
Зочин
12 сар 25, 2024 11:27

ЯМАР Ч ТӨРИЙН АЖЛЫН ТУРШЛАГАГҮЙ УЛСАД НЭГ Ч ЦАГ МИНУТ АЖИЛЛАЖ ҮЗЭЭГҮЙ ДОНГИОДУУ ТӨРХТЭЙ ЭНЭ МАНГАР АВГАЙГ МАШИНААРАА ХҮН ДАЙРЧ АЛААД ДУР ТАВЬДАГ ТЭР ЭЦЭГ НЬ САЙДЫН СУУДЛЫГ ХУДАЛДАН АВЧ ӨГСӨН.ОЮУНЭРДЭНЭ АНХНААСАА ХАЗГАЙ ГИШГЭСЭН ОДОО ЭХ ОРНЫ ХИШИГ ХҮРТЭЭЖ БАЙГАА БАЙДАЛ ИТГЭЖ ТОМИЛСОН ХУЛГАЙЧ МӨНГӨНИЙ ШУНАЛТАЙ САЙД НАРЫХ НЬ АЖИЛЛАЖ БАЙГАА БАЙДАЛ БУРУУ ТИЙШЭЭ ЭРГЭЭД ЯВЧИХЛАА.ҮНЭН АЙМШИГ ИДЭЖ УУСАН МӨНГӨ НЬ ДАЛАЙ ДАЛАЙ ГЭДЭГШИГ ХЭДЭН ИХ НАЯДААР ТООЦОГДОХ ЮМ НҮҮРСНИЙ СОНСГОЛ ГЭЭД ШАЛ ХЭРЭГГҮЙ ПОПОРСОН АЛНЫ ҮС ШИГ ЮМ ХИЙСЭН ЯМАР ҮР ДҮН ГАРАВАА НҮҮРС ХУЛГАЙЛСАН АЛНУУД ЧИНЬ ХААШАА ЗУГАТААСАН ЮМ ХЭЛЭЭД ӨГЧИХӨӨЧ МОНГОЛЫН ТӨР ТЭМБҮҮРЛЭЭ

Зочин
Зочин
12 сар 30, 2024 02:42

Энэ удам муутай хулгайч авгайг төрөөс �######�уулсан нь дээр шүү

Холбоотой мэдээ

Back to top button