Монголоос ОХУ руу 31 кг сээрний яс гаргахыг завдсан иргэнд хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ

ОХУ-ын иргэн монголоос 31 кг сээрний яс гаргахыг оролдож, Буриадын гаалийн ажилтнуудад баригджээ.
Тодруулбал, Хиагта хотод хоёрдугаар сарын 19-нд ОХУ-ын Мал эмнэлэг, ургамлын эрүүл ахуйн хяналтын холбооны албаны ажилтнууд Монголоос оруулж ирсэн нурууны ясыг илрүүлж, хураан авчсан байна. Энэ талаар UlanMedia агентлаг Буриад дахь албанаас иш татан мэдээллээ.
Шалгалтын явцад улсын байцаагчид ОХУ-ын иргэн мал эмнэлгийн гэрчилгээгүй, гарал үүсэл нь тодорхойгүй 31 кг нурууны яс оруулж ирэхийг завдсан зөрчил илрүүлсэн байна. Эдгээр бүтээгдэхүүн нь эпизоотизмын эрсдэлтэй учраас ОХУ-д импортлохыг хориглодог байна. Иймд гэмт этгээдэд захиргааны зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна гэж мэдээлэв. Харин бүтээгдэхүүнийг нь хураан авч монгол руу буцаажээ.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
динозаврын яс илрүүлчихсэн юм шиг сүржигнэж байх шив
Орос ч ядарч байгаа юм байнадаа...
Болилоо доо.Нүүрсээ �##�дчихдаг бид нарт сээрний яс яамаа байна.
Аваад л гарна биз дээ Оросууд шиг тэнэгтэх хэрэг бна уу