Нийгэм мэдээ

Сүхбаатарын талбай Х.Нямбаатарын талбай болжээ

Нийслэл дөрөвдүгээр сарын 8-14-ний өдрийн хооронд төв талбайд хоолны өдөрлөг зохион байгуулсан. Энэ хүрээнд өмнө байгаагүй том асар засаад буй. Тус асарт олон хүний ширээ засаж, иргэдэд хямд хоолоор үйлчилсэн. Тухайн өдөрлөг 600 сая төгрөгийн төсөвтэй.

Харин үүний дараа өмнөх долоо хоногоос циркийн үзүүлбэр тоглогдож эхлэв. Мөн л хотын дарга Х.Нямбаатарын сэдсэн буюу Нийслэлээс зохион байгуулж байгаа үйл ажиллагааны нэг. Харин өнөөдөр "Нүүдэл-999" шатрын анхдугаар тэмцээнийг Сүхбаатарын талбайн тус асарт зохион байгуулж байна.

Гурван долоо хоног үргэлжилж буй эл үйл явдлуудын гол дүр мэдээж хотын дарга Х.Нямбаатар. Тэрбээр узбек малгай өмсөж, плов сурталчилж явсан бол өнөөдөр талбайн асарт шатар нүүж суугаа харагдана.

Улсын төв талбай бол нийслэлийн амь сүнс. Зах, худалдааны төв эсвэл урлагийн тайз, стадион биш. Энэ төрлийн үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой газар манай улсад олон бий. Атал хотын дарга өөрийн мэт авирлаж, төв талбайн эзэн шиг л хэд хонолоо.

Үүнээс төрийнхөн пи ар маркетингдаа хэр анхаарч, ажлаа ямар түвшинд цалгардуу хийж төсвийн мөнгөөр туйлж байгааг харж болно.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

Хийцгүүрсэн амьтан.юу хийхээ олж чадахгүй л яваа...

Хэлмэгдсэн дуучин
Хэлмэгдсэн дуучин

Төсвийн мөнгөөр тоглож ямар нэг жагсаал цуглаан хийлгэхгүй гэсэн МАН-н бодлого. Нам нь Нянбаатарыгаа сайн ажиллаж байгаа гээд л хөөргөж байгаа шүү дээ. Нэг шөнө дулаан хоновол мянган лан гэдэгтэй адил нэгэн хаврыг жагсаал цуглаангүй өнгөрөөвөл эрх баригчдыг жаргал шүү дээ.

Зочин
Зочин

jagsaal hiilgehgui gsn huurhiilultei l sanaa shdee chawaas bur hiih baih yumaa olj yadaj bainaa

Зочин
Зочин

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Зочин
Зочин

Нямбаатар үндсэн ажлаа хий яасан завтайч юмбэдээ

Зочин
Зочин

Хотын мэр ямар их ажилтайг хүмүүс анхаарч байгаа байх архитектур төлөвлөлт бүр замбараагүй болсоныг олон хүмүүс одоо л ойлгож байх шиг

Зочин
Зочин

Энэ нь ч яахав. Гол нь 2,300,000,000,000₮-ийн Туулын хурдны зам гэгчээ л больчих оо!

Зочин
Зочин

МОНГОЛ УЛСАД ТӨР ГЭЖ БАЙНА УУ

Гэрлээ
Гэрлээ

Балай юм бичдэг амьтан бэ шатрын тэмцээн болж байсан монголын шатар сонирхогчид дуртай хүн бүх л орж байсан яах гэж ингэж ард түмнийг хутган үймүүлж байдаг юм

Зочин
Зочин

Нямбаатарын талбай гэж нэрлэх үү

Зочин
Зочин

Жагсаж үл болно

Зочин
Зочин

Хэ хэ хэ

Зочино
Зочино

Өөр хийх ажил олдохгүй байна уу би би гэж давхисан хүн ээ

Зочин
Зочин

Хааяа бас стрессээ тайлах нь зөв. Гэхдээ стрессээ тайлж дор нь гаргах чадвартай залуу шиг санагддаг. Тэгж байж л бие эрүүл төрд зүтгэнэ.

Мichinka
Мichinka

Нийслэлийн ууган иргэн

Мichinka
Мichinka

Зөв өө төв талбайгаа дуулж байна!!Амжилт

Зочин
Зочин

Төлгөн коммунистыг үхвэл нянбактертай нэрийг нь СБ ийн талбайн хогийн саван дээр сийлж болно

Зочин2
Зочин2

Тийм ш дээ.Удахгүй Сүхбаатарын хөшөөг нурааж Нямбаатарын хөшөөг босгоно гэсэн шүү.

Зочин
Зочин

Эзэнтэй болчихвол харин ч зүгээр. Тэр тусмаа Нямбаатар болвол амьд иргэд ч иргэдээ мэдэх болно.

Иргэн
Иргэн

Бидний татварыг нэмж мөнгөөр нь туйлж байх шив

Холбоотой мэдээ

Back to top button