ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийн гомдол хэлэлцэх хуралдаан хойшилжээ
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү эмчид холбогдох хэргийг хэлэлцэж, хоёр шатны шүүхийн цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээжээ гэх мэдээлэл цацагдсан. Энэ мэдээллийг Дээд шүүхээс тодруулахад үгүйсгэв.
Тодруулбал, өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1354 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 276 дугаар магадлалтай Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэх товтой байсан. Гэвч гомдол хэлэлцэх хуралдааныг хойшлуулжээ.
Эргэн сануулбал, тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 6-нд болж, цагаатгаж шийдвэрлэсэн.
Гэтэл уг шүүхийн шийдвэрийг прокурор эсэргүүцэж, нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд хандсан юм.
Ингээд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хоёрдугаар сарын 19-нд Д.Нямхүүд холбогдох хэргийг хэлэлцсэн. Улмаар шүүх хуралдаан прокурор ар гэрийн гачигдалтай гэх шалтгаанаар хоёрдугаар сарын 26-ны өдөр болж хойшилсон байдаг.
Д.УЛСАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.